МЭДЭЭЛЭЛ
EPA ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БИЗНЕСТ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
2017-02-10
1) Зорилго:
Энэхүү сургалтаар 2016 оны 6-р сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол болон Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн тухай болон түүний ач холбогдол, Чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA), түүнийг бизнест хэрхэн ашиглах вэ гэх мэт ойлголтыг олгох юм.
2) Хугацаа:
2017.03.06 (Даваа) - 03.11 (Бямба)
3) Хамрагдах хүмүүс:
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн талаар сонирхож буй хүмүүс болон Япон улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлохыг зорьж буй компанийн удирдах албан тушаалтан, менежер
4) Хамрагдах хүний тоо: 50 хүн
(Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!)
5) Сургалтын онцлог:
Лекц, дадлага хосолсон практик сургалт
6) Хичээл заах багш:
Томита Коожи (монгол орчуулгатай), Панасоник компанийн Хойд Америк дахь салбарт Экспорт, борлуулалт хариуцсан мэргэжилтэн, Панасоник Эксэл интернэйшнл компанид Олон улсын менежментийн зөвлөх- Байгууллагын гадаадад ажиллах хүмүүсийг сургагч багш, Японы Гадаад худалдаа хөгжүүлэх байгууллагын Осака дахь салбарт Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон EPA-ийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
7) Хичээллэх цаг: 16:00 -20:30
8) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
9) Сургалтын ерөнхий агуулгa:
|
Цаг |
• EPA-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр • FTA-Чөлөөт худалдааны хэлэлцээр гэж юу вэ? • Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гэрээний ач холбогдол • Чөлөөт худалдааны хэлэлцээрийг бизнест ашиглах нь гэх мэт
|
16:00-17:20 Завсарлага 10 мин 17:30-18:50 Завсарлага 20 мин 19:10-20:30
|
10) Бүртгэл:
1. Бүpтгэлийн хугацаа:
2017.02.09 (Пүрэв) – 03.06 (Даваа) 09:00-18:00
2. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы Төвөөс эсвэл энд дарж онлайнаар бүртгүүлнэ үү)
2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)
3. Бүртгүүлэх газар:
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв (МУИС-ийн 1, 2-р байрны дунд байрладаг)
Хариуцсан ажилтан: Ц.Сүхболд, З.Цэмбэлдулам
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг:
sukhbold@japan-center.mn; tsembeldulam@japan-center.mn
Вэб хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: Монгол Японы Төвийн Бизнесийн Тасаг
11) Сертификат:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод сертификат олгоно.