МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ХЭЛНИЙ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2016-08-02
БСШУС-ЫН ЯАМНЫ ХАРЬЯА “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ АЖИЛЛАХ ЯПОН ХЭЛНИЙ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Шалгаруулах байгууллага:
БСШУС-ын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл
ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН
ЯПОН ХЭЛНИЙ БАГШ: 3 ХҮН (МОНГОЛ)
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Багшийн эрхийн үнэмлэхтэй байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх
- Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой /гэрээг 1 жилээр хийх ба сунгах боломжтой/
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р түвшний шалгалтын буюу түүнтэй дүйцэхүйц түвшний сертификаттай байх
- Дээд боловсролын байгууллагад Япон хэлний багшаар 2-оос дээш жил ажилласан туршлагатай болон ном, сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын ном зэрэг сургалтын туслах материал боловсруулан гаргаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- CV /Монгол болон Япон хэл дээр дэлгэрэнгүй бичих, зурагтай байх/
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /Монгол болон Япон хэлээр компьютер дээр бичих, үгийн тоо 1200 орчим/
- Сургууль төгссөн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Багшлах эрхийн үнэмлэхнй нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Япон хэлний Япон хэлний түвшин тогтоох шалгалтын сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Япон хэлний багшаар ажиллаж байсан тухай тодорхойлолт
Сонгон шалгаруулалт:
- Бичиг баримтын сонгон шалгаруулалт
- Дараагийн шатны сонгон шалгаруулалт/бичгийн шалгалт, загвар хичээл заах, ярилцлага/
Материал хүлээн авах хугацаа:
2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн (Лхагва гариг ) 17:00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг:
“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлэх нэгж
ШУТИС-ийн Төв номын сангийн 605 тоот
Утас: 11-315563, 99097462 /Цэрэнханд/
Мэйл хаяг: piu.heedproject@gmail.com, tsiigaa1220@gmail.com