МЭДЭЭЛЭЛ
“Тал нутгийн марафон” болно
2016-07-27
   “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9-р сарын 4-нд Улаанбаатар хотын ойролцоо Төв аймагт болно. Монголыг дэлхийд сурталчлах, дотоодын хөнгөн атлетикийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой уг тэмцээн 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 
   Хөнгөн атлетикийн холбоо гол зохион байгуулагчаар, Хаан банк, Мобиком корпораци ивээн тэтгэгч байгууллагаар оролцож байна. Мөн Монгол дахь Японы улсын Элчин сайдын яам, Жайка, Монгол-Японы төв, Монгол дахь Япончуудын холбоо дэмжигч байгууллагаар оролцож байна.



   Одоогийн байдлаар гадаад, дотоодын мянга гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. 
   Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас аваарай. 

   http://mongolia-marathon.org 

   Та бүхнийг гэр бүл, найз, нөхдийн хамт тал нутгийн марафонд өргөнөөр оролцохыг урьж байна. 

   Монгол-Японы төв