МЭДЭЭЛЭЛ
EJU- Япон улсад хувийн зардлаар суралцагчдад зориулсан шалгалтын бүртгэл явагдаж байна
2016-07-07
Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй гадаад, монгол иргэдээс тус улсын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын журмын дагуу шалгалт авна. Уг шалгалтын онцлог нь Монголд өгч тэнцсэн шалгалтын дүнгээр Япон улсын зарим их дээд сургуульд шууд элсэх боломжийг олгож байгаад оршино.
ШАЛГАЛТ ӨГӨХӨӨС ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС
* Элсэх сургуулиа эхлээд шийдсэн байх хэрэгтэй. Интернет ашиглан сонирхсон мэргэжлийнхээ сургуулиудыг сайн хайж судлах нь зүйтэй. Монгол-Японы төвийн номын санд Японы их дээд сургуулиудын танилцуулга байдаг.
* Өөрт тохирох сургуулийг сонгосоныхоо дараа тохирох шалгалтаа өгнө үү.
* Шалгалт өгсний дараа тухайн сургуультайгаа холбоо барьж тэндээс ирэх бүртгэлийн хуудсыг бөглөж явуулах шаардлагатай.
* Түүний дараа тус сургуулиас таныг сургуульдаа элсүүлэх эсэх талаар хариу ирнэ.
* Мөн эдгээр шалгалт өгсөний дараа зарим сургууль өөрийн журмын дагуу нэмэлт шалгалт авдаг болохыг анхаарна уу.
* Японд суралцах хугацааны нийт зардлыг хувь хүн өөрөө төлөх шаардлагатай.
ШАЛГАЛТ ӨГӨГЧДӨД ТАВИХ ШААРДЛАГА
Уг шалгалтыг ямар ч насны хүн өгөх боломжтой.
Харин Япон улсын их дээд сургуульд элсэх хүсэлтэй гадаад иргэд нийт 12 жилийн боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.
ШАЛГАЛТ АВАХ САР
Жилд 2 удаа 6-р сар, 11-р сар
ШАЛГАЛТЫН ХЭСГҮҮД
A. Япон хэлний шалгалт (125 минут / 450 оноо)
Японы их дээд сургуульд шууд элсэхэд япон хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай.
Бичих, унших, сонсож унших, сонсож ойлгох гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Шалгалтын бүх явц япон хэл дээр явагдана.
Б. Байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгийн шалгалт (80 минут / 200 оноо)
Инженер, байгалийн ухааны чиглэлээр суралцах бол физик, хими, биологийн шалгалт өгнө. Тухайн элсэх сургуулийн элсэлтийн журмаас шалтгаалж уг гурван хичээлээс хоёрыг нь шалгуулсан байх ёстой.
В. Ерөнхий эрдмийн шалгалт (80 минут / 200 оноо)
Нийгмийн ухааны чиглэлээр суралцах хүмүүс ерөнхий эрдэм, логик сэтгэхүйн шалгалт өгнө.
Г. Математикийн шалгалт (80 минут / 200 оноо)
2 түвшинтэй. Тухайн элсэх сургуулийн элсэлтийн журмаас шалтгаалан аль нэгийг нь өгнө.
Жич:
1/ Б болон В шалгалтуудыг зэрэг өгөх боломжгүй.
2/ Б, В, Г шалгалтуудыг япон, англи хэлний аль нэгээр нь өгч болно. Ямар хэл дээр шалгалт өгөхөө бүртгүүлэх үедээ заавал сонгох ёстой.
3/ Шалгалтыг тестээр авна. Япон хэлний шалгалтыг тестээс гадна бичгээр авна.
БҮРТГЭЛ
Хаана: Монгол-Японы төв
Хугацаа: 2016 оны 7-р сарын 4-нөөс 7-р сарын 29-нийг дуустал
Бүртгүүлэхэд шаардлагатай зүйлс:
-Иргэний үнэмлэх, 3 хувь цээж зураг 3Х4 (нэг ижил зураг байх шаардлагатай. Олон улсын паспортын зургийн стандартын дагуу байх)
Шалгалтын хураамж: 14,000 төг
Бүртгэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
“Японд суралцах элсэлтийн шалгалтын танилцуулга” -аас үзнэ үү.
ШАЛГАЛТЫН ДҮНГ МЭДЭГДЭХ
2016 оны 12-р сард утсаар мэдэгдэж тараана.
Зохион байгуулагч /Холбоо барих/
Япон улсын оюутныг дэмжих байгууллага (JASSO)
http://www.jasso.go.jp TEL +81-3-6407-7457 FAX +81-3-6407-7462 e-mail: eju@jasso.go.jp
Монголын япон хэлнийн багш нарын холбоо
Утас: 99886106, 99259605