МЭДЭЭЛЭЛ
Ажлын зар
2015-12-06

 Higher Engineering Education Development Project (М-JEED)  

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН КООСЭН, ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ АЖИЛЛАХ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


1.    Шалгаруулах байгууллага

БСШУЯ-ны харъяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл

I.    Химийн хичээлийн багш: 1 хүн (Монгол эсвэл Япон хүн)      

II.    Физикийн хичээлийн багш: 1 хүн (Монгол эсвэл Япон)


2.    Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага

•    Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавар, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

•    Ахлах сургуулийн сурагчдад заах түвшингийн байгалийн шинжлэх ухааны мэдлэгтэй байх

•    Японд суралцах шалгалт (EJU)-ын асуултын агуулгыг Япон болон Англи хэлээр уншин ойлгох чадвартай байх 

•    Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх

•    Япон болон Англи хэлний өдөр тутмын харилцан ярианы чадвар эзэмшсэн байх

•    Багаар ажиллах чадвартай байх


3.    Бүрдүүлэх бичиг баримт:

1)    Намтар

/Монгол, болон Япон хэл дээр аль болох дэлгэрэнгүй бичих /Цээж зураг наах// 

2)    Ажилд орохыг хүссэн өргөдөл 

/Монгол болон Япон хэлээр компьютер дээр бичих/ 

3)    Бакалавр болон магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4)    Япон хэлний түвшин тогтоох шалгалт /JLPT/  өгч байсан бол сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

※    Дээрх материалуудыг word, эсвэл pdf форматаар бэлтгэж, тус төслийн цахим хаягаар ирүүлэх. 


4.    Материал хүлээн авах хугацаа: 

2015 оны 12  дугаар сарын  11-ний  өдрийн (Баасан гариг ) 17:00 цаг хүртэл


III.    Япон хэлний багш: 1 хүн (Монгол)


1.    Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага

•    Боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

•    Багшлах эрхийн үнэмлэхтэй байх

•    Багаар ажиллах чадвартай 

•    Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай 

•    Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой (гэрээг 1 жилийн хугацаагаар хийнэ. Сунгах боломжтой )

•    Япон хэлний түвшин тогтоох 1-р түвшний шалгалтын (JLPT-N1) буюу түүнтэй дүйцэхүйц түвшний сертификаттай

•    Дээд боловсролын байгууллагад Япон хэлний багшаар 2-оос дээш жил ажилласан туршлагатай болон ном, сурах бичиг, гарын авлага, дасгалын ном зэрэг сургалтын туслах материал боловсруулж гаргаж байсан туршлагатай бол давуу тал болно.  


2.    Бүрдүүлэх бичиг баримт:

1)    Намтар 

/Монгол, Япон хэл дээр аль болох дэлгэрэнгүй бичих /Цээж зураг хавсаргах//

2)    Ажилд орохыг хүссэн өргөдөл 

/Монгол, Япон хэлээр компьютер дээр бичих /1200 орчим үгтэй/

3)    Бакалавр, эсвэл магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4)    Багшлах эрхийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

5)    Япон хэлний багшаар ажиллаж байсан тухай тодорхойлолт


3.    Сонгон шалгаруулалт 

1)    Материалын сонгон шалгаруулалт

2)    Ярилцлага (туршилт хичээл)


4.    Материал хүлээн авах хугацаа: 

2015 оны 12  дүгээр сарын  11-ны  өдрийн (Баасан гариг ) 17:00 цаг хүртэл


5.    Материал хүлээн авах хаяг:

Төсөл хэрэгжүүлэх нэгж,

ШУТИС-ын Төв номын сангийн 605 тоот,

Утас: 11-315563

Цахим хаяг: piu.heedproject@gmail.com