МЭДЭЭЛЭЛ
Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг-2015
2015-10-22
   10-р сарын 10, 11-ний өдрүүдэд тус төв 6 дахь удаагаа  “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг”-ийг амжилттай зохион байгууллаа.  Энэ жил урьд жилүүдээс олон 14 сургууль оролцсон бөгөөд өмнөх жилээс их буюу 1500 гаруй оюутан залуус ирж мэдээлэл авсан юм. 
    Нээлтэнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, БСШУЯ-ны Дээд боловсрол хариуцсан хэлтсийн дарга Эрхэмбулган зэрэг холбогдох нэр бүхий хүмүүс хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. 
    Үйл ажиллагааны үеэр Японы Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO), Японы Элчин Сайдын Яамнаас Японд суралцах талаарх үндсэн мэдээлэл болон тэтгэлэгийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн оролцогч сургуулиудын  танилцуулга болон ганцаарчилсан зөвлөгөө явагдсан юм. 
    Оролцогчид сургуулийн талаарх үндсэн мэдээлэл, тэтгэлэг, Япон дахь амьдралын талаар нэлээд нухацтай лавлан асууж байсан бол их сургуулийн төлөөлөгчдийн зүгээс “Монголын оюутан залуус Японд элэгтэй, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг мэдэж авлаа. Цаашид Японд суралцах монгол оюутны тоо улам олон болоосой гэж хүсэж байна” хэмээж байв.  Тус төв нь мэдээллийн яармагаар Монголын оюутан залуусыг Японы их сургуультай холбож, Японд суралцахад нь багагүй дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. 
Жич: Оролцогч их сургуулиудын танилцуулгыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://www.facebook.com/MongoliaJapanCenter/photos_stream?tab=photos_albums

    Тус төвийн 1 давхарт “Мэдээллийн яармаг”-ийн тусгай булан нээж, сургуулиудын монгол хэлээрх танилцуулга зэргийг тавьсан болно. 
Оролцогч 14 сургууль: