МЭДЭЭЛЭЛ
5 дахь удаагийн “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг” амжилттай болж өндөрлөлөө.
2014-10-30
5 дахь удаагийн “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг” амжилттай болж өндөрлөлөө.

    
 2014 оны 10-р сарын 11-ний Бямба гараг болон 12-ны Ням гарагуудад Монгол-Японы Төвд Японы Элчин Сайдын Яам, Японы Оюутныг Дэмжих Байгууллага (ЖАССО), Японд сургууль төгсөгчдийн ЖҮГАМО нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Японд суралцах тухай танилцуулга”-тай нэгэн зэрэг Монгол-Японы Төв, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан “Японд суралцах мэдээллийн яармаг” зохион байгуулагдлаа. 11-ний Бямба гарагт тус үйл ажиллагааг нээж, Япон Улсаас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яамны Япон улсын хэргийг түр хамаарагч Хаяши, БШУЯ-ны Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны тасгийн дарга Н. Туяа, ЖҮГАМО нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Насанбилэг нар тус тус үг хэллээ.
  Ингээд 10 цаг 30 минутаас 13 цаг хүртэл “Японд суралцах танилцуулга”-ын 1-р хэсэг ※ их танхим (211 суудал зассан)-д явагдсан ба танхимын суудал хүрэлцэхгүй болсон тул хүлээлгийн танхимд байршуулсан дэлгэцээр танилцуулгыг оролцогчдод шууд үзүүлсэн юм. Мөн түүнчлэн ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс их байсан тул 2 давхарын семинарын өрөөнд 13 цагаас төлөвлөсөн ганцаарчилсан зөвлөгөөний цагийг бага зэрэг урагшлуулан, 12:30 минутаас эхэлсэн болно.   
   Ийнхүү ганцаарчилсан зөвлөгөөний танхимын багтаамжаас шалтгаалан, хүмүүсийг хэсэг хэсгээр нь оруулахад хүрсэн юм. Их танхимд үдээс хойш 13 цагаас Япон улсаас оролцогч 9 сургуулийн төлөөлөгч нар өөр өөрийн сургуулийн танилцуулгаа хийхийн зэрэгцээ төвийн 2 давхарын семинарын өрөөнд ганцаарчилсан зөвлөгөөгөө өгсөн билээ. Үүний дараа үдээс хойш 15 цагаас “Японд суралцах танилцуулга”-ын 2-р хэсэг үдээс өмнөхтэй адил агуулгаар явагдаж дууслаа. 
    Тус өдөр хүлээлгийн танхимд төвийн Япон хэлний тасгаас эмхэтгэн гаргасан Япон хэлний Радио хичээлийн сурах бичиг болон CD-г худалдаасны зэрэгцээ ЖАЙС-н ЖДС (JDS) хөтөлбөрийн талаархи танилцуулгын булан тус тус ажилласан. 
      12-ны Ням гарагт 11 цагаас 17 цаг 30 минутын хооронд их танхимд оролцогч их сургуулиуд болон ЯЭСЯ, ЖАССО, ЖҮГАМО байгууллагуудын ганцаарчилсан зөвлөгөө явагдаж, 11 цагаас 13 цагийн хооронд хүлээлгийн танхимд их сургуулиудын танилцуулга тус бүр 10-15 минутын хугацаатайгаар явагдсан юм. 
     Оролцогчдод тараасан материалын тоон үзүүлэлтээс үзэхэд, 10-р сарын 11-ний өдөр 748 хүн, 12-ны өдөр 371 хүн 2 өдөр нийт 1119 хүн оролцлоо※※. Анкет судалгаанд нийт 858 хүн хамрагдсан болно. Энэ жилийн хувьд эхний өдөр ирсэн хэдий ч, дараагийн өдөрт нь ганцаарчилсан зөвлөгөө авахаар ирсэн хүмүүс их байсан учраас тараах материалыг дахин өгөөгүй билээ. Энэ бүхнээс дүгнэхэд, 1119 хүнээс илүү хүн оролцсон байх магадлалтай юм. Жил бүр, ням гарагт оролцогчдын тоо бямба гарагт оролцогчдоос цөөн байдаг хандлагатай, мөн дээрээс нь энэ жил МУИС-ийн шинээр баригдаж байгаа барилгын улмаас төвийн урд талын хаалга хаагдсан зэргээс үүдэн, оролцогчдын тоо бага байх болов уу хэмээн таамаглаж байсан хэдий ч амралтын 2 өдрүүдэд гадаа цаг агаар жиндүү хүйтэн байсан ч хүүхдээ дагуулсан эцэг эх, сурагчдаа дагуулж ирсэн дунд сургуулийн багш нар гээд олон хүн үйл ажиллагаанд маань оролцлоо. Өмнөх жилтэй харьцуулахад, оролцогчдын тоо 200 гаруй хүнээр их байсан нь бидний ажлыг дэмжсэн та бүхний хичээл зүтгэл, Японд суралцах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал, мөн энэхүү үйл ажиллагааны талаар урьдчилан зар, мэдээллээ сайн тараасны үр дүн болов уу хэмээн бодож байна. 
   ※Уг танилцуулгын үеэр Японд суралцах талаарх үндсэн мэдлэгүүд, ЗГ-ын Тэтгэлэгт тогтолцооны тухай тайлбар, ЗГ-ын Тэтгэлэгт оюутны шалгалтанд яаж бэлдэх тухай тайлбар, Японд суралцаж ирсэн төгсөгчдийн туршлага, Японд суралцах тухай асуулт хариулт зэрэг явагдсан болно. 
  ※※Төвийн хүлээн авахад байрладаг автомат тоолуурт 11-ний өдөр 1232 хүн, 12-ны өдөр 692 хүн бүртгэгдсэн болно. 
    Эцэст нь уг үйл ажиллагаанд Япон Улсаас хүрэлцэн ирж оролцсон 9 их сургууль болон ЖАССО, ЯЭСЯ-ны төлөөлөгчид, Монгол талаас дэмжин оролцсон байгууллагууд, мөн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзалт өрнүүлсэн БШУЯ болоод өөрийн сургуультай танилцуулах боломжийг олгосон их сургуулиуд, хувийн сургуулиудын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн цаг заваа гарган идэвхитэй оролцсон оюутан залуус, сурагчид, нийт оролцогчдодоо дахин талархалаа илэрхийлж байна. Ингээд төвийн дараа дараагийн зохион байгуулах үйл ажиллагаанд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
 ---------------------------------------------------------------------------------------------------------- 
■  Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв
■  Хамтран зохион байгуулагч: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны           Байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Их Сургууль 
■  Хамтран дэмжигч байгууллага: Монгол Улсын Боловсрол Шинжлэх               Ухааны Яам, Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яам, Японы Оюутныг   Дэмжих Байгууллага (ЖАССО), Японы Олон Улсын Харилцааны Сан  (ЖАЙС), Японд Сургууль Төгсөгчдийн Монголын Нийгэмлэг (ЖҮГАМО), Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо 
■  Хаана: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв 
■  Хэзээ: 2014 оны 10 сарын 11-ний өдөр (Бямба), 12-ны өдөр (Ням) 
■  Оролцогч: Монгол талаас: Японд суралцах хүсэлтэй ахлах ангийн сурагчид, их сургуулийн оюутнууд, магистрант, албан хаагч, боловсролын байгууллага, олон улсын харилцааны ажилтнууд гэх мэт. Япон талаас: Их сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны хэлтэс, гадаад оюутан хариуцсан тасаг, олон улсын харилцааны ажилтнууд гэх мэт. 
■  Оролцогч их сургууль: 1. Акита Их Сургууль 2. Оосака Их Сургууль 3.Олон Улсын Их Сургууль 4. Кёото Их Сургууль 5. Шиншюү Их Сургууль 6.Нагоя Их Сургууль 7. Ёкохама Их Сургууль 8. Рицүмэйкан Ази Номхон Далайн Их Сургууль 9. Васэда Их Сургууль (Япон цагаан толгойн дарааллаар, нийт 9 сургууль)