Үйл явдал
“Удирдлагын нягтлан бодох бүртгэл” сэдэвт тусгай сургалт амжилттай явагдаж дууслаа.
2014-10-01

2014 оны 9-р сарын 22-ноос 26-ны хооронд 5 өдрийн турш “Удирдлагын нягтлан бодох бүртгэл” сэдэвт тусгай сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтанд компаний удирдах албан тушаалтнууд болон нягтлан бодогч нийт 29 хүн хамрагдсан. Сургалтын агуулгын хүрээнд УНББ-д чухалд тооцогддог, шийдвэр гаргалтанд хэрэглэгдэх:

  • Хугарлын цэгийн шинжилгээ 
  • Хөрөнгө оруулалтын ашигт ажиллагааны тооцоо 
  • Ялгаварт зардлын шинжилгээ  

 

Мөн гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд хэрэглэгдэх:

 

  • Санхүүгийн мэдээллийн шинжилгээ 
  • Төсөвлөлтөөрх хяналт 
  • Зардлын шинжилгээ 
  • ABC 
  • Төвлөрсөн бус байгууллага ба групп компаний удирдлага зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион явуулсан.

Хичээлийг ЖАЙКА-гийн мэргэжилтэн Като Күниаки, Монгол-Японы Төвийн үндэсний сургагч багш Ц.Баянмөнх нар удирдан явуулсан ба Ц.Баянмөнх багш өөрөө орчуулгыг хийсэн. Сургалт дууссаны дараа оролцогчдоос авсан санал асуулгаар "Өөрийн байгууллагад хэрэгжүүлэх боломжтой мэргэжлийн түвшний мэдлэгийг авч чадсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө" хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн байлаа.