Нүүдэлчин групп (Мондулаан ХХК) нь Монгол-Японы Төвийн “Загвар Аж Ахуйн Нэгжийг Хөгжүүлэх Хөтөлбөр”-т 2010 онд хамрагдаж 2011 оноос ахисан түшний заавар зөвөлгөө, дараагийн үе шатны сургалтуудыг авч хэрэгжүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар уул уурхайн болон хөдөө аж ахуй, гадаад худалдаа, хүнс, геологийн судалгаа гэсэн 5 үндсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани болтлоо өргөжин тэлээд байна. Группынхээ бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхтэй холбогдуулан удирдах албан тушаалтнуудынхаа менежментийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ажлын байран дээрх сургалт авах хүсэлтийг манай төвд ирүүлсэн. Хүсэлтийн дагуу 6 сарын 17, 19, 20-ны өдрүүдэд “Асуудал шийдвэрлэх болон шийдвэр гаргалт”, “Эрсдлийн менежмент болон KPI-ийн удирдлага”, “Дунд болон Урт хугацаанд чиглэсэн BSC ба KPI-ын удирдлагыг ашиглах”, “ECRS-д суурилсан бизнес процессын сайжруулалт” зэрэг сэдвээр ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Хүний нөөцийн хөгжил гэдэг бол тухайн компаний өсөлтийн гол амжилтын хүчин зүйл учир “Нүүдэлчин групп”-д цаашид улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөж байна.
Үйл явдал
“Нүүдэлчин Групп” -д ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа
2014-07-04
2024-11-05
2024-10-30