МЭДЭЭЛЭЛ
”Байгуулагын гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт ахисан шатны сургалт явагдлаа
2014-06-16

Сургалтын талаар

БГУ нь компанийг удирдахад зайлшгүй шаардлагатай менежментийн арга хэрэгсэл юм.

МЯТ-д сүүлийн 6 жилийн турш энэхүү сургалтыг зохион байгуулж нийт 150 гаруй компаний захирал, удирдах албан тушаалтан, бизнесийн зөвлөхүүд хамрагдаад байна.

Үүний үр дүнд Монголын компаниудад ихээхэн дэлгэрч, танигдаж байна.

Сургалтын зорилго

БГУ-ын үндсэн агуулга нь байгууллагын гүйцэтгэл, бүтээмжийн тасралтгүй сайжруулалтыг хангахын тулд  БГУ-ын PDCA циклийг үр дүнтэй ашиглах, хэрэгжүүлэх тогтолцоо механизмыг компанид бий болгох юм.

Тус сургалтын зорилго нь Монголын компаний бодит жишээ танилцуулах замаар суралцагчид өөрийн компани дээр БГУ-ын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олж авах боломжийг олгох явдал юм.

Энэ жилийн онцлог

Сүүлийн үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, шинээр 2 сэдвийг нэмж оруулснаараа  өмнөх жилийн сургалтаас онцлогтой.  Энэ жил дараах 3 сэдвийн хүрээнд сургалтыг явуулна.

 (1) BSC-ын  үүднээс компани дахь БГУ-ын PDCA циклийг үр дүнтэй ашиглах, хэрэгжүүлэх

    (Хуучин агуулга)

 (2) БГУ-ын гол түлхүүр болдог KPI-ын удирдлагатай уялдсан эрсдэлийн менежмент: Сүүлийн үед ихээхэн анхаарал татаж буй сэдэв

    (Шинээр нэмэгдсэн агуулга)

  (3) BPR (Бизнес процессын дахин загварчлал) болон ECRS ашиглан ажил/ажилбар, ажлын процессын сайжруулалт хийх: Компаний гүйцэтгэл, бүтээмжийг сайжруулахад авдаг бодит арга хэмжээ

    (Шинээр нэмэгдсэн агуулга)