Үйл явдал
“Чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт тусгай сургалт амжилттай болж өндөрлөлөө.
2014-04-24

2014 оны 4 сарын 14-нөөс 16-ны хооронд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг хүсч буй байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага, чанарын менежер зэрэг 15 хүнд “Чанарын удирдлагын тогтолцоо” сэдвээр тусгай сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Чанарын удирдлагын тогтолцоо гэж юу болох түүнийг нэвтрүүлэх шаардлага, ISО 9001 стандартын зарчим,  дотоод аудитын явц ба үе шат зэрэг агуулгыг голлон Монгол-Японы Төвийн үндэсний сургагч багш Б. Энхнавч (Монголын Чанарын Удирдлагын Зөвлөхүүдийн Холбооны зөвлөх) бие даан заалаа. Сургалт нь онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдаж баг тус бүр хийсэн ажлаа тайлагналаа. Энэ удааийн сургалтыг өмнөх жилтэй харьцуулвал 1 өдөр нэмж, дасгал ажил түлхүү оруулж өгснөөр илүү үр дүнтэй сургалт болсон гэдэг нь оролцогчдын санал хүсэлтийн асуулгаас (суралцагчдын сэтгэл ханамж 100%, сурсан зүйл цаашид хэрэг болох 100%) харагдаж байлаа.

.