2013 оны 11 сараас 12 сарын хооронд Монголын гэр ахуйн цахилгаан барааны салбарт тэргүүлэгч компаний нэг болох “Нэкст Электроникс” ХХК-д “BSC (Blance Score Card) болон KPI (Key Performance Indicator) -д суурилсан ажлын гүйцэтгэлийг үнэлэх, цалин урамшууллын систем”, “KPI-д суурилсан байгууллагын гүйцэтгэлийн удирдлага болон хүний нөөц, цалин хангамжийн удирдлага” сэдвээр 4 удаа ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулав. Худалдан авалт, борлуулалт, захиргаа удирдлагын хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцсон уг сургалт нь суралцагч болон Япон мэргэжилтэн багш 2 талын оролцоотой сургалтын хэлбэрээр явагдан, стратегит байгууллагын гүйцэтгэлийн удирдлага болон хүний нөөцийн удирдлагатай холбоотой чадварыг дээшлүүлсэн, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө
 
             
   
Үйл явдал
                
                “Нэкст Электроникс” ХХК -д ажлын байран дээрх сургалт зохион байгууллаа
                    2014-01-10
                
                    2025-10-10
                
            
                        




