Үйл явдал
                
                “Говь Хангай Мебел” ХХК-д ажлын байран дээрх сургалт зохион байгууллаа
                    2014-01-10
                2013 оны 9 сараас 11 сарын хооронд Монголын гэр ахуйн тавилгын үйлдвэрлэл, худалдааны төлөөлөл болох “Говь Хангай Мебел” ХХК-д “KPI (Key Performance Indicator)-д суурилсан хүний нөөцийн удирдлагын системийн бүтэц” сэдвээр 4 удаа ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Офис болон үйлдвэрлэл, борлуулалтын хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцсон уг сургалт нь суралцагч болон Япон мэргэжилтэн багш 2 талын оролцоотой сургалтын хэлбэрээр явагдан, хүний нөөцийн удирдлагын чадварыг дээшлүүлсэн, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
                        




