Үйл явдал
“Нүүдэлчин Групп”-д ажлын байран дээрх сургалт зохион байгууллаа
2014-01-10

    2013 оны 10 сараас 11 сарын хооронд бизнесийн олон талын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй “Нүүдэлчин Групп”-д “BSC (Blance Score Card)-д суурилсан стратегит бизнесийн төлөвлөгөө, стратеги, KPI (Key Performance Indicator)-ийн тодорхойлолт болон хувиарлалт” сэдвээр 3 удаа ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж дууслаа. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбар дахь групп компаниудын төлөөлөл, удирдах албан тушаалтнууд оролцсон уг сургалт нь суралцагч болон Япон мэргэжилтэн багш 2 талын идэвхтэй оролцоотойгоор стратегит бизнесийн удирдлагын чадварыг дээшлүүлсэн, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.