Монгол-Японы Төвөөс 6 сарын 17-18-ны өдрүүдэд KPI-д суурилсан “Байгууллагын гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт ахисан түвшний сургалтыг зохион явууллаа. Сургалтанд оролцогчдын тоог бизнесийн туршлага бүхий 27 (МУИС-ын 2 ажилтанг хамруулсан) хүнээр хязгаарлан, тэдгээр цөөн тооны чадварлаг хүмүүст Монголын компаний жишээг танилцуулах зэрэг харилцан санал солилцох, хамтын оролцоотой сургалтын хэлбэрээр ахисан түвшний агуулгаар сургалтыг зохион байгууллаа..
Энэ удаагийн сургалтанд Монгол-Японы Төвийн 2013 оны “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношилгоо зааварчилгааны хөтөлбөр”-т хамрагдаж буй 3 компаний төлөөлөл оролцсоноор тус газруудад оношилгоо, зааварчилгааг өгөх үед компанийг идэвхжүүлэх онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.
Энэ мэтчилэн Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношилгоо, зааварчилгааны хөтөлбөр болон ахисан түвшний сургалтын харилцан үр нөлөөг бий болгож байгаа нь Монгол-Японы Төвийн бизнес сургалтыг илүү үр ашигтай болгоход зохих хэмжээний хувь нэмрийг оруулж буй явдал юм.