Сар бүрийн мэдээлэл
2011 оны 10-р сарын мэдээлэл
2012-01-23
JF Япон хэлний сургалтын стандартыг мэдэх үү.
Япон сангаас 2010 онд “JF Япон хэлний сургалтын стандарт 2010” (http://jfstandart.jp/summary/ ja/render.do), (доор JF стандарт гэх) -ыг гаргасан. JF стандарт гэдэг нь Япон хэлний заах арга, сурах арга барил, сургалтын үнэлгээ зэргийг тодорхойлох аргачлал юм.
JF стандартыг хэрэглэснээр, Япон хэлээр юуг аль зэрэг чадаж байна вэ гэдэг ур чадварыг мэдэж, хичээлийн хэлбэр, сургалтын материал, шалгалтын материал бэлтгэх зэрэгт ашиглах боломжтой. CEFR (Европын хэлний сургалт, сургалтын орчинд хамтад нь хэрэглэх аргачлал) хэлний ур чадварыг сайн эзэмшихэд туслах зорилгоор “-Чадна”, (Can-do) гэсэн үгээр илэрхийлж, “Минна но (Can-do) сайт” (http://jfstandard.jp/cando/top/ja/render.do) сайтанд тавьсан байна.
Үргэлжилсэн хэцүү үгс ар араасаа гарч ирээд толгойдоо ???? тэмдэг эргэлдүүлэх хүн ч байж магадгүй. “Can-do” гэдэг нь үгчилбэл “Чадах” гэсэн хэлбэрээрээ Япон хэлний чадварыг илэрхийлсэн үг болно.
Өнөөг хүртэл Япон хэлний сургалтанд “Анхан шатанд 300 цагийн Япон хэлний хичээлийг үзэж, 300 ханзтай, 1500 үгийн сантай болсон” тохиолдолд тоогоор тогтсон тодорхойлсон стандартыг зааж байгаа боловч “Can-do”-г ашигласан тохиолдолд тухайн суралцагчийн Япон хэлний “Чадах” төвшинг зааж байгаа хэрэг юм. Жишээлбэл: Анхан шатны төвшинд ойролцоогоор 80 “Can-do“ байдаг бөгөөд жишээ нь: “Хоолонд уригдсан тохиолдолд, идэх уух юмныхаа талаар дуртай, дургүй эсэхийг асуусан тохиолдолд хариулж чаддаг байх, “Хаашаа явсан, юу хийсэн, тэр өдөртөө хийсэн зүйлээ богино, амархан өгүүлбэрээр блогтоо бичиж чаддаг байх”, “Үдэшлэгийн урилгыг хараад цаг, хаана болох зэрэг үндсэн мэдээллийг олж авч чаддаг байх “ зэрэг орно. ”Cаn-do”-г ашигласнаар, Япон хэлний ур чадварыг ерөнхийд нь сайн эзэмших төдийгүй багшид ч, сурагчдад ч, сургалтын зорилго нь тодорхой болж, сурах арга барил, ур чадвараа бусад хүмүүс, байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зэрэг давуу талтай байдаг. Япон төвийн Япон хэлний сургалт ч гэсэн цаашдаа “ Can-do“ стандартын дагуу хичээлээ явуулах төлөвлөгөөтэй байна. Та бүхэн идэвхтэй оролцоорой
.
(Япон хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн Фүжишима Юкиё)
Монгол-Японы Төвийн 55 дахь удаагийн нээлттэй семинарын тоймоос
Энэ удаагийн Монгол-Японы Төвийн нээлттэй семинар нь “Японд суралцсан туршлагаасаа” хэмээх сэдвээр 2011 оны 10-р сарын 29-ний Бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Илтгэгчээр МУИС-ийн ГХСС-ийн ахлах багш Э.Батжаргал оролцон, Япон Улсад суралцахад юуг анхаарах ёстой талаар сонирхолтой илтгэл тавин, оролцогч оюутан залуусын сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.
Э.Батжаргал багш Япон Улсад мэргэжлийнхээ дагуу 3 удаа суралцаж байсан бөгөөд Оосака, Сайтама, Токио гэсэн хотуудад сурч, амьдарч байжээ. Япон Улсад суралцахад анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг илтгэлдээ тодотгосныг дурьдвал, юуны өмнө Японд суралцах “зорилгоо тодорхойлох”-ын чухлыг өгүүлж байв. Өөрөөр хэлбэл та Япон Улсад очоод юу судлах, түүнээс ямар үр дүн хүлээж буйгаа тодорхойлох нь Япон явах бэлтгэлээ зөв хангах, очоод амжилттай суралцахын үндэс хэмээлээ. Мөн Монголдоо Япон хэлийг тодорхой хэмжээнд сурсан байх нь Японд очсоны дараа хэлний бэрхшээл гэж санаа зоволгүйгээр судалгаандаа цаг заваа зарцуулах боломж олддог талаар ч ярьсан. Түүнээс гадна Япон Улсад суралцаж байх үедээ Япон оюутан залуус, жирийн иргэдтэй нөхөрлөж, нээлттэй байснаар ямарваа бэрхшээл тохиолдсон үед тэдний тусламжийг авах, түүнээс гадна тэдэнтэй харилцснаар Японы нийгэм, Япончуудыг ойлгохын зэрэгцээ Япон хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой байдаг талаар ч ярилаа.
Япон хэл сурч байгаа болон сурахыг хүсэж буй хүмүүсийн хувьд Япон хэлийг амжилттай суралцахын тулд Япон хэлийг өөрийн сонирхолдоо нийцүүлэн хөгжилтэй байдлаар суралцах нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг оролцогчдод зөвлөж байсан. Ийнхүү илтгэгч багш маань өөрийн туршлагаасаа оюутан залуустай хуваалцсан нь оролцогч оюутан залууст Япон хэлийг сурах хялбар арга болоод Японд Улсад суралцахад юуг анхаарвал зохих тухай багагүй мэдлэг, мэдээллийг өгч чадсан юм.
(Мэдээлэл Хамтын Ажиллагааны тасгийн цагийн ажилтан Н. Норовсамбуу)
“Бүхий л үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу явагддаг”
Сайн байцгаана уу? Намайг Э. Бөртэ гэдэг. Монгол Улсын Их Сургууль, Гадаад Хэл Соёлын сургуулийн Япон судлалын 4-р ангийн оюутан. Би Япон төвд 2011 оны 9-р сарын 19-с 10-р сарын 14-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд дадлага хийсэн билээ. Дадлагын хугацаанд хүлээн авах, Бизнесийн сургалтын тасаг, Япон хэлний сургалтын тасаг, Мэдээлэл-Хамтын Ажиллагааны тасаг (Номын сан) зэрэгт ээлжлэн дадлага хийсэн нь миний хувьд туршлага олж авахад ихээхэн тус болсон.
Ийнхүү дадлага хийх явцад Монгол-Японы Төв нь 5 тасагтай болохыг мэдэж авсан юм. Ингээд өөр өөр үйл ажиллагааны чиглэлтэй тасгуудад дадлага хийсэн болохоор би ч мөн ирээдүйн ажилд хэрэг болохуйц олон зүйлийг сурч авлаа. Жишээ нь:
- “Хүлээн авах”
Сургалтанд хамрагсдын судалгаа, ирцийн оноо бодох, хүмүүсийн анкет зэрэг албан бичиг боловсруулалт хийх талаар сурсан. “Япон хэлний сургалтын тасаг” • Япон хэлний сургалтын өмнөх бэлтгэл ажил гэж юу болох, сургалтанд хамрагдагсдын санал хүсэлтийг орчуулсан нь Япон хэлний чадвараа дээшлүүлэхэд маань багагүй нэмэр болсон юм. “Мэдээлэл-Хамтын Ажиллагааны тасаг
- (Номын сан)”
Эцэст нь хэлэхэд, Монгол-Японы Төвийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд, цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсье.
(Дадлагын оюутан Э. Бөртэ)