Сар бүрийн мэдээлэл
2011 оны 7-р сарын мэдээлэл
2012-01-23
Говь “Цөл”-ийн аялал

Цөл гэдэг нь Цөл гэдэг үгийг толь бичигнээс харвал, “Өвс, ногоо бараг ургадаггүй, хад, элс хайрга шорооноос тогтсон онгон тал” гэсэн байлаа. Бидний (Япончууд) ойлголтоор цөл нь бараг өвс, ногоо, ургамал ургадаггүй газар билээ.
Харин говь цөл ямар байдаг болоо?

    6-р сарын 27-ны өдөр Японоос ирсэн найзын хамт Өмнөговь аймгийн төв Даланзадгад руу нислээ. Улаанбаатараас 550 км алслагдсан бөгөөд 1цаг 30 минут хиртэй агаарын аялал хийн, газардсан юм. Өвс ч, цэцэг ч ургасан байлаа

    Бид онгоцны буудлаас Монголын хамгийн том элсэн манхан хэмээн нэрлэгддэг Хонгорыг зорилоо. Өмнөговь аймгийн Сүмбэр суманд оршдог “Гурван сайхны хавцал”-ыг дайран өнгөрч, баруунаасаа баруун зүг чиглэн явсан юм.
Засмал зам, тэр бүү хэл замын тэмдэг байсангүй. Жуулчны компанийн аялалын хуваарь дээр онгоцны буудлаас 4 цаг гэсэн байв.

    Бидний цөлийн талаархи төсөөлөл онгоцноос буугаад, шууд л бодит байдал эсрэгээрээ болохыг мэдэрсэн. Машины дугуйны мөр энд тэндгүй гарсныг харахад, толь бичгэн дээр бичсэн шиг хад, хайрга чулуунаас өөр юмгүй газар биш бололтой. Өвс, ногоо нилээд ургаж, машины цонхоор харахад, ногоорон харагдах тал шиг газар ч байлаа. Хаашаа ч харсан нэгэн ижил байгалийн өнгө төрх. Цагаан цэцэг нилдээ ургасан газар ч байсан юм.

Цэцэгт тал

    Говь цөлжиж байна Хоёр хоног, гурван өдрийн аялалын хуваарьтай бидний хөтөчөөр Машсайхан (23 настай) явсан ба тэрбээр говь нутгийн хүү бөгөөд Кобэд 2 жил суралцсан. 6 нас хүртлээ говьд өсчээ. Замдаа “Дээр үед энд нуур байсан юм”, “Энд гол урсаж байсан” гэж тайлбарлана. Түүний заасан газар тарчигхан өвстэй хүрэн өнгийн уудам байлаа.

Төгсгөлгүй үргэлжлэх их тал
   
    Буцах замдаа Даланзадгадын музейд өргөн нь 20 метр болов уу гэмээр том голын зурагтай үзэж танилцсан. Урьд энэхүү гол нь Хонгорын элсэн манхантай зэрэгцэн урсдаг байсан хийгээд уг бүтээлийг 27 жилийн өмнө буюу 1984 онд бүтээжээ. Төгсгөлгүй үргэлжлэх их тал Бид гол урсаж байсан гэх газар очиж үзтэл, ердөө 3-4 метр өргөнтэй намагжсан газар болсон байлаа. Говь гэдэг нь монгол хэлээр “Тачирхан, богиновтор өвс, ургамал ургасан газар” гэсэн утгатай болохыг мэдэж авсан бөгөөд говийн их талд ч цөлжилт явагдаж байгааг бодитоор харж, мэдэрсэн аялал болсон юм.
2011 оны 7-р сар (Захирал Морикава Хидэо)


ЖАЙКА-гийн зайн сургалтанд оролцлоо

    7-р сарын 19 болон 22-ны өдрүүдэд Вьетнам, Казакстан, Киркиз, Монгол, Украйн, Узбекстан гэсэн 8 орны Япон төвийг хооронд нь интернэтээр шууд холбон зохион байгуулагдсан семинар амжилттай болж өндөрлөлөө. 19-ний өдөр “Даяарчлагдсан байгууллагуудын хүний нөөцийн хөгжлийн судалгааны газар”-ын төлөөлөгч Фүрүяа Норихито “Японы эдийн засгийн хөгжил- Дэлхийн 2-р дайны дараах Японы эдийн засаг хэрхэн амжилттай хөгжсөн тухай” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.
   
    Харин 22-ны өдөр улс болгоны Япон төвийн ажилтнууд өөрийн төвд хэрэгжүүлж буй мэдээлэл зар сурталчилгааны талаар илтгэл тавьсаны дотор Монгол-Японы Төвийн илтгэл ч багтсан билээ. Бүх төвийн илтгэлүүд сонирхолтой байсан бөгөөд хамгийн сэтгэлд үлдсэн зүйлийнхээ талаар дор танилцуулъя.
Украйн-Япон төв нь “Facebook”-ээр дамжуулж, мэдээлэл сурталчилгаагаа явуулдаг байна. Зөвхөн залуучууд төдийгүй дэлхий даяар “Facebook” ашиглах болсон өнөө үед энэхүү мэдээлэл, сурталчилгаа явуулах арга нь хамгийн үр дүнтэй байдаг аж. Тиймээс ч мэдээлэл түгээх тал дээр “Facebook” нь вэб сайт, телевизээс ч илүү хүртээмжтэй мэт санагдлаа.

    Нийт 8 орны Япон төвөөс таван орон нь орос хэл ашигладаг тул семинар давхар орос орчуулгатай явагдсан юм. Семинарын орчуулагчаар Орос хүн ажилласан бөгөөд тэрбээр Япон хэлийг маш сайн эзэмшсэн төдийгүй Орос-Япон, Япон-Орос орчуулгыг чадварлаг хийж байсан. Түүнийг хараад, өөрийгөө дайчилж, энэ хүн шиг орчуулагч болно гэж өөртөө зорилт тавьлаа.
Эцэст нь иймэрхүү семинарыг тогтмол зохион байгуулснаар 8 орны Япон төвийн ажилтнууд харилцан туршлага солилцож, хэрэгжүүлж болохуйц аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь ихээхэн ач тустай зүйл болох болов уу гэж бодож байна.
(Япон хэлний сургалтын тасгийн туслах ажилтан П. Оюу-Номин )