Сар бүрийн мэдээлэл
2011 оны 5-р сарын мэдээлэл
2012-01-23
“Хамтран Зохицуулах Зөвлөлийн 5-р хурлын товч тайлан”
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Хамтран Зохицуулах Зөвлөлийн 5-р хурлыг 5-р сарын 6-ны өдөр зохион явууллаа. Хуралд ЯЭСЯ-ны зөвлөх Хино Кожи, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Исогай Тошинори, БСШУЯ-ны Мэргэжлийн Боловсролын Газрын дарга М. Баасанжав, Монгол-Японы Төвийн захирал Морикава Хидэо, дэд захирал Ц. Даваадорж болон бусад холбогдох хүмүүс оролцсон юм.
ЯЭСЯ-ны зөвлөх Хино Кожигийн мэндчилгээ, Монгол-Японы Төвийн дэд захирал Ц. Даваадоржийн 2010 оны үйл ажиллагааны тайлан, захирал Морикавагийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан захирлын тогтолцооны талаарх танилцуулга, асуулт хариулт, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Исогай Тошиноригийн хаалтын мэндчилгээ гэсэн хөтөлбөрийн дагуу явагдлаа.
Хино зөвлөхийн үгэнд, Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 40 жил, Монгол-Японы Төв байгуулагдсны 10 жилийн ой тохиох 2012 он бол бие даан ажиллахад чиглэсэн, үйлчлүүлэгчдийн эрэлт хүсэлтэд нийцсэн хөтөлбөрийг хөгжүүлэн ажиллахын чухлыг дурьдсан.
Мэдээллийн хэрэгслийг үр дүнтэй ашиглах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааны сурталчилгааг тогтмол хийх талаар ЯЭСЯ, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газраас суралцах зүйл их байгааг дурдав.
Япон төв нь бизнесийн сургалт, нээлттэй семинар зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулахдаа МУИС-тай нягт хамтран ажилладаг. Орон нутгийн багш, нээлттэй семинарын илтгэгч багшаар МУИС-ийн багш нарыг урьж оролцуулсан бөгөөд удирдлагуудын хурал, уулзалт ярилцлагыг тогтмол зохион байгуулах зэргээр цаашид улам гүнзгий хамтран ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ. Бизнесийн сургалтын орон нутгийн багш бэлтгэх японд хийх дадлагын талаар, ЖАЙКА-ийн төсөв хязгаарлагдмал байгаа энэ үед заавал Япон явахгүйгээр монголдоо сургалт, видео хурлын систем ашигласан сургалт, семинарыг зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн юм.
Төслийн 2-р үе шатны үргэлжлэлийн хувьд, Монголын талаас албан ёсны хүсэлт гарсан байгаа бөгөөд үргэлжлэх нь тодорхой болоод байна. Хамтарсан захирлын тогтолцоонд шилжснээр Монголын талын оролцоо нэмэгдэж, МУИС-ийн удирдлага, холбогдох хүмүүсийн дэмжлэг аван бие даах хувь хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай болно. Энэхүү хамтарсан захирлын тогтолцоо нь Вьетнам болон Камбож-Япон Төвүүдэд амжилттай хэрэгжиж байгаа нь бодит жишээ юм. Хамтарсан захирлын тогтолцооны үед 2 захирлын санал зөрөх асуудал гарах нь ойлгомжтой бөгөөд хэрхэн зохицуулахаас Япон төвийн удирдлага зохион байгуулалт ихээхэн шалтгаална. Бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан ямар нэгэн байдлаар зардал өсөхгүй гэж үзэж байгаа болно.
Төгсгөлд нь Исогай дарга, 2011 он бол төслийн 2-р шатны үргэлжлэлд чиглэсэн Монголын талын бие даан ажиллах хувь хэмжээг нэмэгдүүлэх бэлтгэл хугацаа бөгөөд цаашид Япон төвийг хөгжүүлэхийн төлөө холбогдох хүмүүс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн ажиллахыг дурдан, хурлыг өндөрлүүлсэн юм.
(Ерөнхий ахлах ажилтан Х. Гармаабазар)
(Ерөнхий ахлах ажилтан Х. Гармаабазар)
-Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. -
Миний бие Монгол-Японы Төв байгуулагдсан цагаас хойш бизнес сургалтын багшаар томилогдон ирж, Япон маягийн менежментийн үндэс, менежментийн удирдахуйн арга барилын талаар сургалт, семинараа зохион байгуулсаар ирсэн.
Энэ удаа төсөөлж байгаагүй нэр хүндтэй шагнал болох “Найрамдал” медалиар энгэрээ мялаасан явдал бол миний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг бөгөөд маш их баярлаж байна.
Гагцхүү Монгол-Японы Төвийн хамт олон, үг яриа, үзэл бодлыг маань чадварлагаар дамжуулдаг орчуулагч, түүнчлэн сургалтаар мэдсэн сурсан зүйлсээ байгууллагынхаа менежментэнд тусган авч хэрэгжүүлэн, амжилттай ажиллаж буй үе үеийн бизнес сургалтын төгсөгчид та бүхний ачаар ийнхүү өндөр шагнал авч байгаа болохоор, дахин та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид энэхүү нэр хүндийг алдахгүйн төлөө бүхий л хүчээ дайчлан, Монгол улс, Монголын ард түмний төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Та бүхэнд их баярлалаа.
(Бизнес сургалтын богино хугацааны мэргэжилтэн Кобаяши Ёшисүкэ)