Сар бүрийн мэдээлэл
2010 оны 01-р сар
2012-01-23
“Үндэсний бизнесийн зөвлөх бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна”
Монгол-Японы төвөөс 2009 оны 1-р сараас эхлэн Монгол Улсын Их Сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн Газар болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнесийн Зөвлөгөө Өгөх Үйлчилгээ Хөтөлбөр гэсэн байгууллагуудтай хамтран, “Үндэсний зөвлөх бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна.
Тус төв дээр Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн бизнесийн курс, семинаруудыг тогтмол зохион байгуулдаг хэдий ч энэ удаагийн сургалт нь Жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд чиглүүлэх зөвлөгөө өгч чадахуйц Үндэсний зөвлөхүүдийг бэлтгэх зорилготой гэдгээрээ ихээхэн онцлогтой болж байгаа юм.
Энэхүү сургалт нь маш их эрэлт хэрэгцээтэй байсан ба сургалтанд хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсийн тоо, хамрагдах боломжтой тооноос нэг дахин илүү байсан. Иймээс сургалтыг 2 хувааж, зохион байгуулахаар болсон юм.
Сургалтын агуулга нь зөвлөхийн ажлын бүтцээс эхлэн суралцагч тус бүрийн холбогдох мэргэжлийн салбар дахь ур чадвар болон мэдлэгийг дээшлүүлэх зэргээр өргөн цар хүрээтэйгээр зохиогдож байна. Тийм учраас төгсөгчдийн хувьд өөрсдийн зөвлөх ур чадвар болон туршлага, мэдлэгийг дахин нэг нягталж үзэх таатай нөхцөл бүрдэж байна. Мөн ирээдүйд бизнесийн зөвлөх болох сонирхолтой хүмүүс, бизнесийн зөвлөх юу хийдгээс эхлээд амьдрал дээрх бодит жишээнээс хүртэл суралцах боломжтой.
Багш нарын хувьд курсын 60%-ийг Монгол-Японы төвийн мэргэжилтэн Кавагүчи багш хариуцаж, Balanced score card-ын байр сууринаас зөвлөх үйлчилгээний бүтэц болон стратеги бүдүүвч, хүний нөөцийн удирдлагын оношлогоо хийх арга барил, хэрэгжүүлэх процесс зэргийг заасан.
Бусад мэргэжлийн салбаруудын тухайд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны гишүүн зөвлөх багш, Жижиг Дунд Үйлдвэрийн Газрын мэргэжилтэн, Монгол Улсын Их Сургуулийн профессор багш нар холбогдох салбарууд дээр тус тусын зааварчилгааг өглөө.
Төгсөгчдөд сургалтыг хамтран зохион байгуулж буй 4-н байгууллагын нэр бүхий гэрчилгээг олгох учир олон талын ач холбогдолтой юм.
Мөн энэхүү сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулснаар Монголын аж ахуйн нэгжүүдэд хандсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч зөвлөхүүдийн ур чадвар дээшилж, улмаар Монголын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр болно гэж найдаж байна.
(Ерөнхий ахлах ажилтан С.Ган-Эрдэнэ)
“Ээлжит кино өдөр”
Тус төв нь японы нийгэм соёлоос олон нийтэд танилцуулах, мөн хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлэх зорилгоор Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамтай хамтран, сар бүр тогтмол Япон киног гаргаж байна. Уг киног монгол хэлээр хоёр удаа буюу аман болон бичгийн орчуулгатайгаар, үнэ төлбөргүй толилуулдаг билээ. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт аман орчуулгатайгаар, дараагийн долоо хоногийн пүрэв гарагт бичгийн орчуулгатайгаар тус тус гаргадаг. Зарим үед жишээ нь бүх нийтийн амралтын өдөр зэргээс шалтгаалан, хуваарьт бага зэрэг өөрчлөлт гарах тохиолдол байдаг юм. Тус төвийн их танхимд киног гаргадаг ба 5 цагаас танхимаа нээж, үзэгчдийг оруулан, 5 цаг 30 минутаас киногоо гаргаж эхэлдэг.Ирэх сард “Сахиусан тэнгэрийн өндөг” хэмээх хайр дурлалын сэдэвтэй киног 2-р сарын 4-нд (Пүрэв гараг) аман орчуулгатайгаар, 2-р сарын 12-нд (Баасан гараг) бичгийн орчуулгатайгаар тус тус гаргахаар төлөвлөж байна.
Энэхүү киноны гол дүрд залуу жүжигчин Ичихара Хаяато, жүжигчин дуучин загвар өмсөгч Кониши Манами, жүжигчин дуучин Саважири Эрика нар тоглож, ерөнхий найруулагчаар Тогаши Шин ажиллажээ.
Зохиолч Мүраяма Юкагийн “Сахиусан тэнгэрийн өндөг- Angel’s egg” хэмээх алдартай зохиолыг кино болгон найруулж, улмаар 2006 оны 10-р сард анх дэлгэцнээ тавьсан энэхүү киноноос та залуусын хайр дурлалын ээдрээ, эмгэнэлт хувь заяаны төөргийг сонирхоорой.
(Ээлжит кино өдөр хариуцсан ажилтан Ц.Мөнхбаясгалан)
“Интернэтийн цаасан нугалбарын хичээлийн онцлог”
Сурагчдын сэтгэхүй, ой тогтоолт, мэдрэхүйн чадварыг дээшлүүлэхэд, цаасан нугалбарын ач холбогдол их байдаг. Монгол-Японы Төвөөс зохион байгуулдаг тус сургалт нь дараах хэдэн онцлогтой.- Хугацааны хувьд
- Хичээлийн хөтөлбөрийн хувьд
- Урамшуулах болон сайшаах тухайд
- Ой тогтоолтыг сайжруулах тухайд
- Багаар ажиллуулах тухайд
- Танин мэдэхүйн хувьд
- Хүмүүжил төлөвшлийн хувьд
(Интернэтийн цаасан нугалбарын хичээл хариуцсан ажилтан Д. Уламцэнгэл)