Сар бүрийн мэдээлэл
2009 оны 9-р сар
2012-01-23
“Монгол-Япон Төвийн 42-р нээлттэй семинар амжилттай болж өнгөрлөө”
Монгол-Японы төвийн 42-р нээлттэй семинар 9-р сарын 25-ны баасан гарагт болж өнгөрлөө. Тус семинараар Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх судалгааны ажлаараа МУИС-д докторын зэрэг хамгаалаад байгаа багш Ч. Сономдагва оролцон, өөрийн судалгааны бүтээлээсээ бид бүхэнтэй хуваалцсан билээ. Энэ удаагийн семинарт 67 хүн оролцсон бөгөөд идэвхтэй оролцож, сонирхолтой асуултуудыг тавьж санал бодлоо солилцсон үйлчлүүлэгч та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлья. Ингээд тус семинарт тавигдсан илтгэлийн талаар товч танилцуулж байна.
Орчин үед эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, хүн амын төвлөрөл эрчимжсэнээр томоохон хот, суурин газрын агаарын бохирдолт ихсэж байна.
Ялангуяа хүн ам олноор төвлөрөн суурьшсан, үйлдвэр, аж ахуйн газар, автомашины хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ихээхэн хэмжээгээр сөргөөр нөлөөлж нэн хурцаар тавигдах боллоо.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 1 сая орчим хүн орчим хүн оршин сууж, 92 гаруй мянган автомашин хөлхөж, жилд 7.0 сая гаруй тонн нүүрс, улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа нефтийн бүтээгдэхүүний 40 гаруй хувийг шатааж байна. Эрчим хүч үйлдвэрлэл, зам тээврийн салбар нь агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр юм. Чанар муутай түлш хэрэглэх, эрчим хүч үйлдвэрлэх, хуучин, үр ашиг багатай технологи, үрэлгэн хэрэглээ, автомашин болон хөдөлшөөний зохицуулалтын нөхцөл муу зэрэг нь хаягдал ихэсч, тэдгээрийн хортой нөлөөлөл нэмэгдэх гол шалтгаан болдог.
Нийслэлийн агаарын бохирдлын талаар тулгарч буй бэрхшээлтэй асуудал нь тус сэдвээр ул суурьтай системтэй судалгаа байхгүйгээс утааны эх үүсвэрүүдийн бохирдолд эзлэж байгаа хувь хэмжээг эрэмблэн харьцуулах боломжгүй, судалгааны нэг тогтсон үзүүлэлт, иж бүрэн дүгнэлт байдаггүй зэргээс хамааран бохирдлыг багасгах ажлыг юунаас эхлэх, ямар эрэмбэ дараагаар явах, юунд анхаарлаа төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтыг хааш нь, яаж зарцуулах вэ гэдэгт зөв хариу өгч, шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа явдал юм. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх, үүний тулд агаарыг бохирдуулагч үндсэн эх үүсвэрийг тогтоох, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга зүйг боловсруулах нь чухал ач холбогдолдолтой асуудал болоод байна.
Дадлагын зорилго нь Монгол-Японы Төвөөс зохион байгуулдаг сургалтаас сурч мэдсэн зүйлийн талаар Японд хэрэгжиж буй бодит жишээтэй танилцаж, холбогдох хүмүүстэй санал солилцон, япон маягийн менежментийн арга барилыг монголын аж үйлдвэрт хэрхэн хэрэгжүүлэх аргыг ойлгож авахын зэрэгцээ сурч мэдсэн зүйлээ зөвхөн өөрийн ажилд хэрэгжүүлээд зогсохгүй бусад газруудад таниулан дэлгэрүүлж, улмаар япон маягийн менежментийг ашиглахыг хүсч байгаа үйлдвэрлэл эрхлэгчдэд заавар зөвөлгөө өгч чадахуйц хэмжээний чадвартай болох явдал юм.
Хэдийгээр Япон дахь дадлага нь 3 долоо хоногийн богино хугацаатай байсан ч бид Японы жижиг дунд үйлдвэрийн газрын онцлог болон соёлтой танилцаж, олон зүйлийг сурсан.
Энэхүү дадлага сургалт нь лекц, дадлага болон аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудыг үзэж танилцах хэсгүүдээс бүрдсэн байлаа. Лекцийн хичээлээр жижиг дунд үйлдвэрийн газрын удирдлагуудад зайлшгүй хэрэгтэй 5S-ийг хэрэгжүүлэх онол ба арга техник, санхүүгийн шинжилгээ, жижиглэн худалдаа болон үйлчилгээний менежментийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, 5S сайжруулах үйл ажиллагаа болон хүний нөөцийг хөгжүүлэх, маркетингийн талаар тайлбарлаж ярилцлаа. Мөн Япон маягийн менежментийн дагуу үйл ажиллагаа явуулж, амжилтанд хүрсэн олон компани аж ахуйн нэгжүүдэд зочлон очсон. Компани аж ахуйн нэгжүүдэд очиход бид нарт компанийхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, маш эелдэг сайхан сэтгэлээр хүлээж авсан юм.
Компанид хэрэглэгчийн сэтгэл ханамж болон орчинд нь таарсан компаний үзэл баримтлалын тухай сурч мэдлээ.
Мөн энэхүү сургалт дадлагын багш Кобаяши Ёшисүкэ багшийн 20 жилийн турш зөвлөгөө зааварчилгаа өгч байгаа, багшийн маань хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болох “Ничинооки Сейко” компани дээр айлчлан очиж, тэдний үйл ажиллагаатай нь танилцаж, захирал болон ажилчидтай нь санал бодлоо хуваалцсан явдал бизнес эрхэлж байгаа хүмүүст маань нэлээн үр дүнтэй сургалт боллоо. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрийн газрын хувьд бизнесийн стратеги, менежментээ сайн боловсруулаад зорилт тавин түүндээ хүрэхийн тулд хичээж ажиллавал Японы компаниудаас дутахааргүй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Ингэж сурсан мэдсэн зүйлээ өдөр тутмынхаа амьдрал болон ажилд хэрэглэж, түүнийгээ хамт ажиллаж байгаа хүмүүстээ зааж зөвлөх маягаар төвийн үйл ажиллагаанд өчүүхэн ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж байна.
Үйл ажиллагааг ерөнхийд нь 4 хэсэгт хувааж танилцуулсан бөгөөд 1-р хэсэгт японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх танилцуулга, 2-р хэсэгт хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга, 3-р хэсэгт ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр, 4-р хэсэгт кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэрүүд тус тус багтсан билээ. Төгсгөлд нь үзэгчдийн сонирхсон асуултанд хариулж, мөн кимоно өмссөн загвар үзүүлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Кимоно үзүүлбэр дээрх тайлбаруудыг доор сийрүүллээ.
1. Японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх товч танилцуулга: Кимоно нь ерөнхийдөө хэлбэр болон өмсгөлийн хувьд монгол үндэсний дээлтэй төстэй боловч ханцуйн хувьд арай өөр, мөн бүсний хувьд онцлогтой. Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.
“Омияамайри” гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж мөргөл үйлддэг. Мөн гэр бүлийн зураг авахуулах явдал ч байдаг. Түүний дараа, “Шичигосан” хэмээх ёслол болдог. “Шичигосан” ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа, эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг.
Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд хүрсэн хүнтэй адилхан кимоно өмсдөг ёс байдаг боловч одоо энэхүү “13 насны мөргөл” гэдгийг хийдэг хүн их ховор болжээ. Японд 20 нас хүрэхээр насанд хүрсэний баяр хийдэг. Насанд хүрсэн баяраа тэмдэглэж орон нутаг бүрт томоохон баяр ёслол болдог. Энэхүү баярт оролцож байгаа ихэнх охид кимоно өмсөж ирдэг болохоор ёслолын танхим маш гоёмсог харагддаг.
Охид “Фүрисодэ” хэмээх урт ханцуйтай кимоно өмсдөг. Энэхүү урт ханцуйтай кимоног зөвхөн гэрлээгүй эмэгтэйчүүд л өмсөх бөгөөд эмэгтэй хүний залуу насыг илтгэсэн байдаг онцлогтой. Энэ баярт эрэгтэйчүүд ихэвчлэн костюм пиджак өмсөх боловч сүүлийн үед кимоно өмсөх хандлага ихсэж, хакама өмсөж оролцох хүмүүс нэмэгдэх болсон байна. Мөн, их сургуулийн төгсөлтийн баяраар кимоно өмсдөг. Эмэгтэй оюутнууд кимоногоос гадна, хакама өмсөх нь ихсэж байгаа аж. Энэ нь дээр үед Японд эмэгтэй оюутнууд хичээлдээ явахдаа хакама өмсөж явдаг байснаас улбаатай бололтой.
2. Хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга:
Япон хүн хуримын ёслолын үеэр хамгийн ганган хээнцэр кимоно өмсдөг.
Эрэгтэйн хуримын өмсгөл болох хар өнгөтэй кимоног “Күромонпүкү” гэдэг бөгөөд Японы сүмо бөхийн Ёкозүнагийн ёслолын үед өмсдөг кимонотой адилхан байдаг. Энэ бол Японы хамгийн дээд зэрэглэлийн ёслолын хувцас юм.
Эмэгтэйн хуримын өмсгөл болох кимоног “Широмүкү” гэж нэрлэдэг. “Широмүкү” кимоно нь угтаа самүрайн гэрт бэр болон очиж байгаа бүсгүйн хувцас байжээ. Дээр үеэс, японд цагаан өнгө бол нарны туяаны өнгө, ариун дээд өнгө хэмээгдэж ирсэн тул, 1200-аад жилийн өмнөөс дан цагаан өнгө шинэ бэрийн хуримын хувцасны өнгө болжээ. Хуримын үед бэр “Ватабооши” хэмээх өмсгөлийг толгойдоо өмсөх ба энэ өмсгөл нь эмэгтэйн толгой огт харагдахгүй байхаар хийгдсэн байдаг. “Ватабооши” нь 1500 оноос хойш самүрайн гэр бүлийн эмэгтэйчүүд гадагш гарахдаа, богино ханцуйтай, богино хормойтой “Косодэ” хэмээх кимоногоор толгойгоо халхалж өмсдөг байсан “Казүки” гэдэг толгойн өмсгөлөөс үүдэлтэй ажээ.
1600 оноос хойш, тэр нь өөрчлөгдөж, хөвөн даавуугаар хийгдсэн “Ватабооши”-ийг залуу эмэгтэйчүүдэд өмсгөдөг болсон.
Анхандаа, гадагш гарахад тоос шороо болон хүйтнээс хамгаалах зориулалтаар ашиглагдаж байсан. “Ватабооши”-ийг хуримын даашинзтай адил хуримын ёслол дуусах хүртэл бэр нөхрөөсөө өөр хүнд царайгаа харуулахгүй гэдэг үзлийн улмаас хуримын кимонод оруулах болсон гэдэг. Энэхүү ёслолын үйл ажиллагааны дараа, хуримын хүлээн авалт найр болдог. Энэ үеэр эмэгтэй нь кимоногоо сольж, үчикакэ буюу хурц тод өнгийн хээтэй кимоно өмсөнө. Ерөнхийдөө, ёслолын үйл ажиллагаанд цагаан өнгийн, найр цэнгээний үед хурц тод өнгийн хээтэй кимоно өмсдөг. Бэрийн үсний засалтыг “Бүнкинтакашимада” гэж хэлдэг ба 70 жилийн өмнөх үе хүртэл өөрсдөө үсээ засдаг байсан. “Бүнкинтакашимада”-д хэрэглэх толгойн гоёл нь ихэвчлэн самтайгаа нийлээд нийт 6 ширхэг нь 1 багц болдог. “Широмүкү” кимоно өмсөхдөө дээд зэргийн толгойн гоёл болох сувдан хатгуурыг үсэндээ зүүдэг байна.
Японд хуримын үеэр кимоно өмсөхөөс өөр бусад үед бараг өмсдөггүй.
Хуриманд уригдаж очихдоо кимоно өмсөж очих хүн ч байдаг.
Урт ханцуйтай “Фүрисодэ” кимоног зөвхөн гэрлээгүй хүмүүс өмсөх ба гэрлэсэн эмэгтэй богино ханцуйтай кимоно өмсдөг. Эрэгтэй хүн хуриманд костюм пиджак өмсөж очих ба кимоно өмсөж очих хүн бараг байдаггүй аж.
3. Ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр:
Японы кимоног өөрөө ганцаараа ч өмсөх боломжтой бөгөөд өмсөхөд нилээд олон зүйлүүд хэрэглэгддэг. Кимоно өмсөх үед өмсөх гутал нь бас тусдаа өөр байх ба “Зоори” өмсөнө. “Зоори” гэдэг нь хөлийн эрхий ба долоовор хурууны дунд уяа бүхий углааш маягтай гутал байдаг учраас оймс нь ч үүнтэйгээ адил эрхий ба долоовор хурууны хооронд өмсөхөд зориулагдаж хийгдсэн байх ба оймсыг нь “Таби” гэж нэрлэдэг.
4. Кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэр:
Японы кимоно нь монгол үндэсний дээлийг бодвол бүсийг нь бүслэхэд их хэцүү боловч, нэг урт бүсийг олон янзаар бүслэх боломжтой юм. Эрэгтэй хүний бүс эмэгтэй хүний бүсийг бодвол нарийнхан байдаг байна.
Бүс нь “Мару-оби”, “Фүкүро-оби”, “Нагоя-оби” гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.
Энэ удаагийн үйл ажиллагаанд манай төвийн ажилтнууд болон цагийн багш нар оролцлоо. Бэрийн хуримын кимоног ажилтан Саранзаяа, хүргэний хуримын кимоног ажилтан Ган-Эрдэнэ, Фүрисодэ кимоног ажилтан Мөнгөнсолонго, энгийн үед өмсдөг кимоног ажилтан Сайнхүү нар өмсөж сонирхууллаа. Хөтлөгчөөр багш Цүкикава, Ёшиикэ,орчуулагчаар ажилтан Мөнхбаясгалан нар ажиллалаа.
Энэ удаагийн үйл ажиллагаа маань кимоно өмсгөгч багш нар, загвар үзүүлэгчид, хөтлөгч, нийт оролцогчдын хамтын хүч хөдөлмөр, хүчин чармайлтаар амжилттай явагдаж өндөрлөснийг тэмдэглэн хэлье.
Ингээд оролцогчид маань өөрсдийн сонирхсон асуултаа асууж, мөн загвар үзүүлэгч нартай хамт зургаа авахуулах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж чадсан байхаа гэж бодож байна. Иймэрхүү үзүүлбэр тоглолт Японд ч гэсэн тэр болгон болоод байдаггүй аж. Ийнхүү Монголчууд бидний хувьд Японы хуримын кимоног ойроос харах завшаан тохиолоо. Цаашид манай 2 орны соёлын харилцаа өргөжин тэлж, Монгол, Япон хоёр орны ард түмний харилцан ойлголцол улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
Тус төвийн ажилтан шалгаруулах журам нь 3-н хэсгээс бүрдэх бөгөөд энэ нь бичиг баримт бүрдүүлэлт, бичгийн шалгалт, ярианы шалгалт юм. Бичиг баримт бүрдүүлэлт болон бичгийн шалгалтанд тэнцсэн хүн хамгийн сүүлчийн шалгаруулалт болох ярианы шалгалтанд орох эрхтэй болно. Ингээд би ярианы шалгалтанд тэнцсэн 5 хүний нэг нь болж, Монгол-Японы төвд ажиллах болсон юм. Ажлын анхны өдөр төвийн даргаас мэндчилгээ сонссоны дараа ажлын хэсэг тус бүрээс ажилтан нар ирж, өөрсдийн сургалт, үйл ажиллагааны талаар танилцуулга,тайлбар хийсэн юм. Ажилтан нар дэлгэц ашиглан тайлбар хийсэн нь ихэд ойлгомжтой байсны зэрэгцээ танилцуулгаас сэтгэлд үлдсэн зүйл бол Монгол-Японы төв нь анх Жайка-ийн төсөл хэлбэрээр 5-н жилийн хугацаатайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэдийнээ нийгэмд байр сууриа эзэлж, төсөл амжилттай хэрэгжсэн тул 2012 он хүртэл дахин 5-н жилээр сунгагдсан болохыг сайтар ойлгож авсан юм.
Төвийн үйл ажиллагааг тогтвортой, улам цар хүрээтэй болгохын тулд бизнесийн сургалтуудыг тогтмол зохион байгуулах, чанарын сайжруулалт хийх үүднээс холбогдох анкет судалгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Япон улсаас мэргэжилтэн багш нар уригдэн ирж, сургалт, лекц, семинарыг зохион байгуулж байна.
Энэ бүгдээс харахад Монгол-Японы төв нь ашгийн бус байгууллага ба хүний нөөцийн хөгжлөөр дамжуулан, нийгэмд хувь нэмэр оруулах явдлыг гол зорилгоо болгож, тэрхүү үйл ажиллагааны цар хүрээг улам тэлж ажиллаж байх үүрэг хүлээсэн мэт санагдсан. Хүний нийгэм оршин тогтнож байгаа цагт хүний нөөцийг хөгжүүлэх асуудал нь нийгэмд ихээхэн чухал байр суурийг эзлэх болсон. Ийнхүү эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 2-рт ордог Япон улс болон түүний хөгжлийн нууцуудаас бид бүхэнд суралцах зүйл их байна.
Өдөр бүрийг, өглөө бүрийг шинэ эрч хүч, шинэ зорилго тэмүүллээр угтан ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байна. Анх ажилд орохдоо алдаа гарган, ямар нэг зүйлийг буруу хийхээс их эмээж байсан боловч төвийн ажилтнууд маань их эелдэг тусч, сайхан сэтгэлтэй бүгд л юуг яаж хийхийг сайтар заан сургаж, урмын үгээр зоригжуулж байсан юм.
Би анхны цалингаа аваад хамгийн түрүүнд ээждээ бэлэг авч өгсөн. Надад өндөр итгэл хүлээлгэсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би хичээнгүйлэн ажиллах болно.
Төвийнхөө бас өөрийнхөө цаашдын ирээдүйг гэрэл гэгээтэй, сайн сайхнаар төсөөлж байна. Өөрсдийгөө хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд чинь туслах манай төвийн үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна.
Монгол-Японы төвийн 42-р нээлттэй семинар 9-р сарын 25-ны баасан гарагт болж өнгөрлөө. Тус семинараар Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх судалгааны ажлаараа МУИС-д докторын зэрэг хамгаалаад байгаа багш Ч. Сономдагва оролцон, өөрийн судалгааны бүтээлээсээ бид бүхэнтэй хуваалцсан билээ. Энэ удаагийн семинарт 67 хүн оролцсон бөгөөд идэвхтэй оролцож, сонирхолтой асуултуудыг тавьж санал бодлоо солилцсон үйлчлүүлэгч та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлья. Ингээд тус семинарт тавигдсан илтгэлийн талаар товч танилцуулж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол
Орчин үед эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, хүн амын төвлөрөл эрчимжсэнээр томоохон хот, суурин газрын агаарын бохирдолт ихсэж байна.
Ялангуяа хүн ам олноор төвлөрөн суурьшсан, үйлдвэр, аж ахуйн газар, автомашины хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ихээхэн хэмжээгээр сөргөөр нөлөөлж нэн хурцаар тавигдах боллоо.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 1 сая орчим хүн орчим хүн оршин сууж, 92 гаруй мянган автомашин хөлхөж, жилд 7.0 сая гаруй тонн нүүрс, улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа нефтийн бүтээгдэхүүний 40 гаруй хувийг шатааж байна. Эрчим хүч үйлдвэрлэл, зам тээврийн салбар нь агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр юм. Чанар муутай түлш хэрэглэх, эрчим хүч үйлдвэрлэх, хуучин, үр ашиг багатай технологи, үрэлгэн хэрэглээ, автомашин болон хөдөлшөөний зохицуулалтын нөхцөл муу зэрэг нь хаягдал ихэсч, тэдгээрийн хортой нөлөөлөл нэмэгдэх гол шалтгаан болдог.
Нийслэлийн агаарын бохирдлын талаар тулгарч буй бэрхшээлтэй асуудал нь тус сэдвээр ул суурьтай системтэй судалгаа байхгүйгээс утааны эх үүсвэрүүдийн бохирдолд эзлэж байгаа хувь хэмжээг эрэмблэн харьцуулах боломжгүй, судалгааны нэг тогтсон үзүүлэлт, иж бүрэн дүгнэлт байдаггүй зэргээс хамааран бохирдлыг багасгах ажлыг юунаас эхлэх, ямар эрэмбэ дараагаар явах, юунд анхаарлаа төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтыг хааш нь, яаж зарцуулах вэ гэдэгт зөв хариу өгч, шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа явдал юм. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх, үүний тулд агаарыг бохирдуулагч үндсэн эх үүсвэрийг тогтоох, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга зүйг боловсруулах нь чухал ач холбогдолдолтой асуудал болоод байна.
(Ахлах ажилтан Уламбаяр)
“Япон маягийн менежмент” дадлага
2009 оны 8-р сарын 15-аас 9-р сарын 5-ны хооронд, Япон Улсын Хоккайдо мужид, “Япон маягийн менежмент” сэдэвт ЖАЙКА-гийн дадлага сургалтанд амжилттай оролцоод ирлээ. Энэ удаагийн дадлагаар Монгол-Японы төвийн “Жижиг Дунд Үйлдвэрийн Газрын Менежмент Үнэлгээ Шинжилгээ” сэдэвт бизнес сургалтанд хамрагдаж сурлагаар тэргүүлсэн 3 төгсөгч болон миний бие, мөн бизнес сургалтын 3 сургагч багш гээд нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй явж, цагийг үр дүнтэй хөгжилтэй сайхан өнгөрөөсөн.Дадлагын зорилго нь Монгол-Японы Төвөөс зохион байгуулдаг сургалтаас сурч мэдсэн зүйлийн талаар Японд хэрэгжиж буй бодит жишээтэй танилцаж, холбогдох хүмүүстэй санал солилцон, япон маягийн менежментийн арга барилыг монголын аж үйлдвэрт хэрхэн хэрэгжүүлэх аргыг ойлгож авахын зэрэгцээ сурч мэдсэн зүйлээ зөвхөн өөрийн ажилд хэрэгжүүлээд зогсохгүй бусад газруудад таниулан дэлгэрүүлж, улмаар япон маягийн менежментийг ашиглахыг хүсч байгаа үйлдвэрлэл эрхлэгчдэд заавар зөвөлгөө өгч чадахуйц хэмжээний чадвартай болох явдал юм.
Хэдийгээр Япон дахь дадлага нь 3 долоо хоногийн богино хугацаатай байсан ч бид Японы жижиг дунд үйлдвэрийн газрын онцлог болон соёлтой танилцаж, олон зүйлийг сурсан.
Энэхүү дадлага сургалт нь лекц, дадлага болон аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудыг үзэж танилцах хэсгүүдээс бүрдсэн байлаа. Лекцийн хичээлээр жижиг дунд үйлдвэрийн газрын удирдлагуудад зайлшгүй хэрэгтэй 5S-ийг хэрэгжүүлэх онол ба арга техник, санхүүгийн шинжилгээ, жижиглэн худалдаа болон үйлчилгээний менежментийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, 5S сайжруулах үйл ажиллагаа болон хүний нөөцийг хөгжүүлэх, маркетингийн талаар тайлбарлаж ярилцлаа. Мөн Япон маягийн менежментийн дагуу үйл ажиллагаа явуулж, амжилтанд хүрсэн олон компани аж ахуйн нэгжүүдэд зочлон очсон. Компани аж ахуйн нэгжүүдэд очиход бид нарт компанийхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, маш эелдэг сайхан сэтгэлээр хүлээж авсан юм.
Компанид хэрэглэгчийн сэтгэл ханамж болон орчинд нь таарсан компаний үзэл баримтлалын тухай сурч мэдлээ.
Мөн энэхүү сургалт дадлагын багш Кобаяши Ёшисүкэ багшийн 20 жилийн турш зөвлөгөө зааварчилгаа өгч байгаа, багшийн маань хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болох “Ничинооки Сейко” компани дээр айлчлан очиж, тэдний үйл ажиллагаатай нь танилцаж, захирал болон ажилчидтай нь санал бодлоо хуваалцсан явдал бизнес эрхэлж байгаа хүмүүст маань нэлээн үр дүнтэй сургалт боллоо. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрийн газрын хувьд бизнесийн стратеги, менежментээ сайн боловсруулаад зорилт тавин түүндээ хүрэхийн тулд хичээж ажиллавал Японы компаниудаас дутахааргүй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Ингэж сурсан мэдсэн зүйлээ өдөр тутмынхаа амьдрал болон ажилд хэрэглэж, түүнийгээ хамт ажиллаж байгаа хүмүүстээ зааж зөвлөх маягаар төвийн үйл ажиллагаанд өчүүхэн ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж байна.
(Бизнес сургалтын тасгийн ажилтан А. Нямжаргал)
“Японы Кимоно: Хуримын өмсгөлийг тольдохуй”
Монгол-Японы төвөөр үйлчлүүлэгчдийн тоо нэг саяд хүрснийг тохиолдуулан, 9-р сарын 12-ны бямба гарагт “Японы Кимоно: Хуримын өмсгөлийг тольдохуй” хэмээх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг 150 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд Японоос Ямано урсгалын өмсгөлийн кимоно өмсгөх арга зүйн багш Фүжишима Кэйко, Такэхара Наоко, Ишии Юмиэ нар уригдан ирж оролцлоо. Тус үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро Такүо болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Ишида Юкио нар уригдан оролцож, өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн юм.Үйл ажиллагааг ерөнхийд нь 4 хэсэгт хувааж танилцуулсан бөгөөд 1-р хэсэгт японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх танилцуулга, 2-р хэсэгт хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга, 3-р хэсэгт ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр, 4-р хэсэгт кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэрүүд тус тус багтсан билээ. Төгсгөлд нь үзэгчдийн сонирхсон асуултанд хариулж, мөн кимоно өмссөн загвар үзүүлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Кимоно үзүүлбэр дээрх тайлбаруудыг доор сийрүүллээ.
1. Японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх товч танилцуулга: Кимоно нь ерөнхийдөө хэлбэр болон өмсгөлийн хувьд монгол үндэсний дээлтэй төстэй боловч ханцуйн хувьд арай өөр, мөн бүсний хувьд онцлогтой. Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.
“Омияамайри” гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж мөргөл үйлддэг. Мөн гэр бүлийн зураг авахуулах явдал ч байдаг. Түүний дараа, “Шичигосан” хэмээх ёслол болдог. “Шичигосан” ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа, эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг.
Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд хүрсэн хүнтэй адилхан кимоно өмсдөг ёс байдаг боловч одоо энэхүү “13 насны мөргөл” гэдгийг хийдэг хүн их ховор болжээ. Японд 20 нас хүрэхээр насанд хүрсэний баяр хийдэг. Насанд хүрсэн баяраа тэмдэглэж орон нутаг бүрт томоохон баяр ёслол болдог. Энэхүү баярт оролцож байгаа ихэнх охид кимоно өмсөж ирдэг болохоор ёслолын танхим маш гоёмсог харагддаг.
Охид “Фүрисодэ” хэмээх урт ханцуйтай кимоно өмсдөг. Энэхүү урт ханцуйтай кимоног зөвхөн гэрлээгүй эмэгтэйчүүд л өмсөх бөгөөд эмэгтэй хүний залуу насыг илтгэсэн байдаг онцлогтой. Энэ баярт эрэгтэйчүүд ихэвчлэн костюм пиджак өмсөх боловч сүүлийн үед кимоно өмсөх хандлага ихсэж, хакама өмсөж оролцох хүмүүс нэмэгдэх болсон байна. Мөн, их сургуулийн төгсөлтийн баяраар кимоно өмсдөг. Эмэгтэй оюутнууд кимоногоос гадна, хакама өмсөх нь ихсэж байгаа аж. Энэ нь дээр үед Японд эмэгтэй оюутнууд хичээлдээ явахдаа хакама өмсөж явдаг байснаас улбаатай бололтой.
2. Хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга:
Япон хүн хуримын ёслолын үеэр хамгийн ганган хээнцэр кимоно өмсдөг.
Эрэгтэйн хуримын өмсгөл болох хар өнгөтэй кимоног “Күромонпүкү” гэдэг бөгөөд Японы сүмо бөхийн Ёкозүнагийн ёслолын үед өмсдөг кимонотой адилхан байдаг. Энэ бол Японы хамгийн дээд зэрэглэлийн ёслолын хувцас юм.
Эмэгтэйн хуримын өмсгөл болох кимоног “Широмүкү” гэж нэрлэдэг. “Широмүкү” кимоно нь угтаа самүрайн гэрт бэр болон очиж байгаа бүсгүйн хувцас байжээ. Дээр үеэс, японд цагаан өнгө бол нарны туяаны өнгө, ариун дээд өнгө хэмээгдэж ирсэн тул, 1200-аад жилийн өмнөөс дан цагаан өнгө шинэ бэрийн хуримын хувцасны өнгө болжээ. Хуримын үед бэр “Ватабооши” хэмээх өмсгөлийг толгойдоо өмсөх ба энэ өмсгөл нь эмэгтэйн толгой огт харагдахгүй байхаар хийгдсэн байдаг. “Ватабооши” нь 1500 оноос хойш самүрайн гэр бүлийн эмэгтэйчүүд гадагш гарахдаа, богино ханцуйтай, богино хормойтой “Косодэ” хэмээх кимоногоор толгойгоо халхалж өмсдөг байсан “Казүки” гэдэг толгойн өмсгөлөөс үүдэлтэй ажээ.
1600 оноос хойш, тэр нь өөрчлөгдөж, хөвөн даавуугаар хийгдсэн “Ватабооши”-ийг залуу эмэгтэйчүүдэд өмсгөдөг болсон.
Анхандаа, гадагш гарахад тоос шороо болон хүйтнээс хамгаалах зориулалтаар ашиглагдаж байсан. “Ватабооши”-ийг хуримын даашинзтай адил хуримын ёслол дуусах хүртэл бэр нөхрөөсөө өөр хүнд царайгаа харуулахгүй гэдэг үзлийн улмаас хуримын кимонод оруулах болсон гэдэг. Энэхүү ёслолын үйл ажиллагааны дараа, хуримын хүлээн авалт найр болдог. Энэ үеэр эмэгтэй нь кимоногоо сольж, үчикакэ буюу хурц тод өнгийн хээтэй кимоно өмсөнө. Ерөнхийдөө, ёслолын үйл ажиллагаанд цагаан өнгийн, найр цэнгээний үед хурц тод өнгийн хээтэй кимоно өмсдөг. Бэрийн үсний засалтыг “Бүнкинтакашимада” гэж хэлдэг ба 70 жилийн өмнөх үе хүртэл өөрсдөө үсээ засдаг байсан. “Бүнкинтакашимада”-д хэрэглэх толгойн гоёл нь ихэвчлэн самтайгаа нийлээд нийт 6 ширхэг нь 1 багц болдог. “Широмүкү” кимоно өмсөхдөө дээд зэргийн толгойн гоёл болох сувдан хатгуурыг үсэндээ зүүдэг байна.
Японд хуримын үеэр кимоно өмсөхөөс өөр бусад үед бараг өмсдөггүй.
Хуриманд уригдаж очихдоо кимоно өмсөж очих хүн ч байдаг.
Урт ханцуйтай “Фүрисодэ” кимоног зөвхөн гэрлээгүй хүмүүс өмсөх ба гэрлэсэн эмэгтэй богино ханцуйтай кимоно өмсдөг. Эрэгтэй хүн хуриманд костюм пиджак өмсөж очих ба кимоно өмсөж очих хүн бараг байдаггүй аж.
3. Ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр:
Японы кимоног өөрөө ганцаараа ч өмсөх боломжтой бөгөөд өмсөхөд нилээд олон зүйлүүд хэрэглэгддэг. Кимоно өмсөх үед өмсөх гутал нь бас тусдаа өөр байх ба “Зоори” өмсөнө. “Зоори” гэдэг нь хөлийн эрхий ба долоовор хурууны дунд уяа бүхий углааш маягтай гутал байдаг учраас оймс нь ч үүнтэйгээ адил эрхий ба долоовор хурууны хооронд өмсөхөд зориулагдаж хийгдсэн байх ба оймсыг нь “Таби” гэж нэрлэдэг.
4. Кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэр:
Японы кимоно нь монгол үндэсний дээлийг бодвол бүсийг нь бүслэхэд их хэцүү боловч, нэг урт бүсийг олон янзаар бүслэх боломжтой юм. Эрэгтэй хүний бүс эмэгтэй хүний бүсийг бодвол нарийнхан байдаг байна.
Бүс нь “Мару-оби”, “Фүкүро-оби”, “Нагоя-оби” гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.
Энэ удаагийн үйл ажиллагаанд манай төвийн ажилтнууд болон цагийн багш нар оролцлоо. Бэрийн хуримын кимоног ажилтан Саранзаяа, хүргэний хуримын кимоног ажилтан Ган-Эрдэнэ, Фүрисодэ кимоног ажилтан Мөнгөнсолонго, энгийн үед өмсдөг кимоног ажилтан Сайнхүү нар өмсөж сонирхууллаа. Хөтлөгчөөр багш Цүкикава, Ёшиикэ,орчуулагчаар ажилтан Мөнхбаясгалан нар ажиллалаа.
Энэ удаагийн үйл ажиллагаа маань кимоно өмсгөгч багш нар, загвар үзүүлэгчид, хөтлөгч, нийт оролцогчдын хамтын хүч хөдөлмөр, хүчин чармайлтаар амжилттай явагдаж өндөрлөснийг тэмдэглэн хэлье.
Ингээд оролцогчид маань өөрсдийн сонирхсон асуултаа асууж, мөн загвар үзүүлэгч нартай хамт зургаа авахуулах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж чадсан байхаа гэж бодож байна. Иймэрхүү үзүүлбэр тоглолт Японд ч гэсэн тэр болгон болоод байдаггүй аж. Ийнхүү Монголчууд бидний хувьд Японы хуримын кимоног ойроос харах завшаан тохиолоо. Цаашид манай 2 орны соёлын харилцаа өргөжин тэлж, Монгол, Япон хоёр орны ард түмний харилцан ойлголцол улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
(Цагийн ажилтан Ц.Мөнхбаясгалан)
“Дадлагын талаарх сэтгэгдэл”
2009 оны 8-р сард ажилтан шалгаруулж авна гэсэн зарын дагуу холбогдох материалыг авахын тулд МУИС-ийн дэргэд байрлах Монгол-Японы төвийг зорилоо. Хашааны хаалгаар оронгуут, 2002 оны 3-р сард Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан тухай бичээстэй байх ба түүний цаана 2 давхар барилга цэцэрлэгт хүрээлэн дунд байрлаж байлаа. Энэ бол миний мэдэх Монголд Япон хэл, Компьютер, Бизнесийн сургалтыг хямд төлбөртэйгээр зохион байгуулж буй цорын ганц байгууллага юм.Төвийн хүлээн авах танхимд телевиз болон буйдан тавиастай байх бөгөөд энэхүү танхимаар энгийн иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой. Монголын бусад байгууллагуудтай харьцуулахад төдийлөн ажиглагдаад байдаггүй уур амьсгалыг бүрдүүлсэн мэт санагдсан.Тус төвийн ажилтан шалгаруулах журам нь 3-н хэсгээс бүрдэх бөгөөд энэ нь бичиг баримт бүрдүүлэлт, бичгийн шалгалт, ярианы шалгалт юм. Бичиг баримт бүрдүүлэлт болон бичгийн шалгалтанд тэнцсэн хүн хамгийн сүүлчийн шалгаруулалт болох ярианы шалгалтанд орох эрхтэй болно. Ингээд би ярианы шалгалтанд тэнцсэн 5 хүний нэг нь болж, Монгол-Японы төвд ажиллах болсон юм. Ажлын анхны өдөр төвийн даргаас мэндчилгээ сонссоны дараа ажлын хэсэг тус бүрээс ажилтан нар ирж, өөрсдийн сургалт, үйл ажиллагааны талаар танилцуулга,тайлбар хийсэн юм. Ажилтан нар дэлгэц ашиглан тайлбар хийсэн нь ихэд ойлгомжтой байсны зэрэгцээ танилцуулгаас сэтгэлд үлдсэн зүйл бол Монгол-Японы төв нь анх Жайка-ийн төсөл хэлбэрээр 5-н жилийн хугацаатайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэдийнээ нийгэмд байр сууриа эзэлж, төсөл амжилттай хэрэгжсэн тул 2012 он хүртэл дахин 5-н жилээр сунгагдсан болохыг сайтар ойлгож авсан юм.
Төвийн үйл ажиллагааг тогтвортой, улам цар хүрээтэй болгохын тулд бизнесийн сургалтуудыг тогтмол зохион байгуулах, чанарын сайжруулалт хийх үүднээс холбогдох анкет судалгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Япон улсаас мэргэжилтэн багш нар уригдэн ирж, сургалт, лекц, семинарыг зохион байгуулж байна.
Энэ бүгдээс харахад Монгол-Японы төв нь ашгийн бус байгууллага ба хүний нөөцийн хөгжлөөр дамжуулан, нийгэмд хувь нэмэр оруулах явдлыг гол зорилгоо болгож, тэрхүү үйл ажиллагааны цар хүрээг улам тэлж ажиллаж байх үүрэг хүлээсэн мэт санагдсан. Хүний нийгэм оршин тогтнож байгаа цагт хүний нөөцийг хөгжүүлэх асуудал нь нийгэмд ихээхэн чухал байр суурийг эзлэх болсон. Ийнхүү эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 2-рт ордог Япон улс болон түүний хөгжлийн нууцуудаас бид бүхэнд суралцах зүйл их байна.
(Цагийн ажилтан Г.Сайнхүү)
“Би хичээх болно...”
Сайн байна уу. Би энэ жил ШУТИС-ийн ХБС-ийг төгссөн. 2009 оны 9-р сарын 7-ноос эхлэн Монгол-Японы Төвд ажиллах болсон. Оюутан байхдаа төвд ирж, хичээлээ давтах дуртай байж билээ. Нэг л тав тухтай намуухан сайхан санагддаг байсан. Одоо тус төвийн номын санд ажиллаж байгаадаа туйлын баяртай байна.Өдөр бүрийг, өглөө бүрийг шинэ эрч хүч, шинэ зорилго тэмүүллээр угтан ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байна. Анх ажилд орохдоо алдаа гарган, ямар нэг зүйлийг буруу хийхээс их эмээж байсан боловч төвийн ажилтнууд маань их эелдэг тусч, сайхан сэтгэлтэй бүгд л юуг яаж хийхийг сайтар заан сургаж, урмын үгээр зоригжуулж байсан юм.
Би анхны цалингаа аваад хамгийн түрүүнд ээждээ бэлэг авч өгсөн. Надад өндөр итгэл хүлээлгэсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би хичээнгүйлэн ажиллах болно.
Төвийнхөө бас өөрийнхөө цаашдын ирээдүйг гэрэл гэгээтэй, сайн сайхнаар төсөөлж байна. Өөрсдийгөө хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд чинь туслах манай төвийн үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна.
(Цагийн ажилтан Ц.Үүрийнтуяа)