Сар бүрийн мэдээлэл
2009 оны 6-р сар
2012-01-23
 “Монгол-Японы Төвийн бизнес сургалтын тасаг, Монгол Улсын Их сургууль, EBRD BAS хөтөлбөртэй, хамтарсан семинарыг зохион байгууллаа”

     Монгол-Японы Төвд 6 сарын 23-ны өдөр “АНУ-аас үүсэлтэй эдийн засгийн хямралын Монголын эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй нөлөөлөл ба авах арга хэмжээ” сэдвээр Монгол Улсын Их сургууль, ЕСБХБ-ны БЗҮ(EBRD-BAS programm) хөтөлбөр, Монгол- Японы Төв гэсэн 3 байгууллагын хамтарсан семинарыг зохион байгууллаа.
     Семинарын зорилго Дэлхийн хэмжээнд Санхүүгийн зах зээлээс бодит эдийн засагт нөлөөлж өргөжсөн хямралын өнөөгийн байдал болон түүнд авах арга хэмжээний талаар санал солилцоход оршиж байв. Цаашилбал Монгол Улсын Их сургууль, ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөр зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэх, давхар зорилгыг агуулсан юм. Семинарт Монголын засгийн газрын байгууллага болон Монгол Улсын Их сургууль, ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөрийн холбогдох хүмүүс, төвийн бизнес курсын төгсөгчдийн төлөөлөл, Монголын Каизэн холбооны төлөөлөл оролцов.
ХЭЗЭЭ: 2009 оны 6 дугаар сарын 23 (мягмар) 14:00~17:00
ХААНА: Монгол-Японы Төвийн семинарын танхим
СЭДЭВ: АНУ-аас үүсэлтэй эдийн засгийн хямралын Монголын эдийн засаг,   
    үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй нөлөөлөл ба авах арга хэмжээ
ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮД: 14:30-15:00 АНУ-аас үүдэлтэй эдийн засгийн        
                                             хямралын Монгол улсад үзүүлж буй нөлөөлөл
                                             –Макро Эдийн засгийн төвшинд-
                                             Л.Нарантуяа МУИС-ЭЗС ЭЗО-ын тэнхимийн эрхлэгч
                                         15:00-15:30 АНУ-аас үүдэлтэй эдийн засгийн             
                                             хямралын эсрэг авах арга хэмжээ
                                             -Байгууллага, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн                                               байр сууринаас-
                                              Ш.Кавагүчи JICA-ын мэргэжилтэн
                                         15:30-16:00 АНУ-аас үүдэлтэй эдийн засгийн хямрал                                               ба ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөр
                                              -Монгол дахь хөтөлбөрийн авч буй арга хэмжээ-                                                   Ц.Оюунжаргал EBRD-BAS хөтөлбөрийн                                                               мэргэжилтэн
     Семинар эхлэхэд хамгийн эхэнд АНУ-аас үүдэлтэй эдийн засгийн хямрал Монголын аж үйлдвэр эдийн засгийн салбарт макро төвшинд ямархуу нөлөөлөл үзүүлж байгаа талаар МУИС-ЭЗС ЭЗО-ын тэнхмийн эрхлэгч Л.Нарантуяа илтгэл тавилаа. Түүний дараагаар ЖАЙКА-ын мэргэжилтэн Кавагүчи Зүүн ази дахь эдийн засгийн хямралын нөлөөлөл ба цаашид Монгол-Японы төвөөс хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Төгсгөлд нь EBRD TAM/BAS хөтөлбөрөөс Монголд хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагааны танилцуулгыг хийлээ.
Энэ удаагийн эдийн засгийн хямралыг даван туулж, улмаар хөгжиж дэвшихийн тулд компаниудын менежментийг чадвар болон чанарыг сайжруулах явдал зайлшгүй чухал билээ. Цаашид Монгол-Японы төв, ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөр болон МУИС, бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал хамтарсан семинар сургалт зохион байгуулах, байгууллагын зөвлөх үйлчилгээ, цаашилбал үндэсний зөвлөхүүдийг бэлтгэх сургалт зэрэг шинэ үйл ажиллагаануудыг төлөвлөж эхлээд байна.
(Ерөнхий ахлах ажилтан С.Ган-Эрдэнэ)

 “МОНГОЛЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ”

     Монгол-Японы Төвөөс жил бүр зохион байгуулдаг “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ ҮНЭЛГЭЭ ШИНЖИЛГЭЭ” сэдэвт бизнесийн практик сургалт 2009 оны ээлжит элсэлтээ авч, 6-р сарын 8-ны өдрөөс албан ёсоор эхэллээ. Үйлдвэр, үйлчилгээний салбарт бизнес эрхэлж буй компаний удирдах албан тушаалтанд зориулсан энэ удаагийн сургалтанд нийт 90 хүн бүртгүүлснээс 62 удирдах албан тушаалтанг сонгож авсан юм. Үйлдвэрлэлийн салбарын 30 хүн, үйлчилгээний салбарын 32 хүн, Монголын КАИЗЭН Холбооны сонсогч 2 хүн буюу нийт 64 хүн хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтанд бүртгүүлсэн хүний тооноос үзэхэд, бизнес сургалтанд суух хүсэлтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Энэхүү сургалт нь нийт 6-н сэдвээс бүрддэг юм. 6- р сард “Япон маягийн менежмент ба менежментийн стратеги 5S” , “Маркетинг” сэдэвт сургалтууд амжилттай зохион байгуулагдсан.
     6-р сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Япон маягийн менежмент ба менежментийн стратеги 5S” сэдэвт хичээлээр Япон маягийн менежментийн онцлог, Япон маягийн менежментийн арга барилыг хүний нөөцийн үүднээс яаж удирдан зохион байгуулах тухай бодит жишээн дээр тайлбарлан явууллаа.
     Мөн 6-р сарын 22-оос 6-р сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Маркетинг” сэдэвт хичээлээр байгууллагын стратеги ба маркетинг, зорилтот зах зээл, маркетингийн хольц, брэнд ба худалдан авалт, хэрэглэгчийн хариу үйлдлын шинжилгээ гэсэн агуулгаар явагдсан.
Энэ удаагийн сургалтын гол онцлог нь 4 дэх өдрийн хоёр цагийн хичээлийг Монгол Улсын Их Сургуулийн Маркетингийн тэнхимийн эрхлэгч Б.Даваасүрэн багш “Монгол хэрэглэгчийн онцлог” гэсэн сэдвээр хичээл заасан явдал юм. Энэ нь суралцагчдад монголын зах зээл болон хэрэглэгчдийн онцлогийг ойлгуулж чадсан үр дүнтэй хичээл болсон.
Сургалтанд суусан хүмүүсээс санал асуулга авахад “Энэхүү сургалтаар компаний менежментийн тал дээр өдөр тутам тулгарч буй асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэхийг жишээн дээр тайлбарлаж өгсөн нь ихээхэн үр дүнтэй боллоо” хэмээцгээсэн юм.
     Мөн бизнесийн үндсэн сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүст зориулан тус хоёр сэдвээр нэг өдрийн танилцуулах хичээлийг зохион байгуулсан юм. Танилцуулах сургалтанд нийт 80 хүн хамрагдсан нь тус төвийн бизнес сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна. Цаашид Монгол-Японы төв нь монголын эдийн засагт хувь нэмэр оруулах хүний нөөцийг бэлтгэхэд өөрийн үүргийг гүйцэтгэж, улмаар үйл ажиллагааныхаа хүрээг улам тэлж, төрөл бүрийн сургалт семинаруудыг зохион байгуулах зорилготой байна. Ингээд уншигч та бүхэндээ дараагийн сургалтын сэдэв тус бүрийн талаар дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг хүргэх болно.
(Бизнес сургалтын тасгийн ажилтан А.Нямжаргал)