Сар бүрийн мэдээлэл
2009 оны 2-р сар
2012-01-23
“Хүнсний найдвартай, аюулгүй байдал”
“Тэргэнцэртэй иргэд нэг өдрийн цаасан нугалбарын хичээлд хамрагдлаа.”
“Хүнсний найдвартай, аюулгүй байдал”
Японд өнөөдрийнх шиг хүнсний найдвартай, аюулгүй байдал ихээр хөндөгдөж байгаагүй билээ.
Үнэндээ саяхныг хүртэл Японы хүнсний бүтээгдэхүүнүүд дээд зэргийн эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг байлаа.
Гэтэл өнөө үед дотоодын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсны улмаас импортын бараа ихсэх хандлагатай болж, ялангуяа, Хятадаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд ихэд эргэлзэх боллоо. Тэр ч бүү хэл, Хятадад үйлдвэрлэв гэсэн хаягтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийх хэрэглэгчид цөөнгүй болж байгаа нь бодит байдал болоод байна.
Хятадын жимс, ногооноос химийн бордоо илэрсэн нь ихээхэн шуугиан дэгдээж, улмаар хэрэглэгчдийг түгшээсэн явдал болсон юм.
Ийнхүү Хятадын химийн бордоонд холилдсон баншны хэрэг гарснаас хойш жил гаруй өнгөрч байгаа ч хэрэг эцэслэн шйидвэрлэгдээгүй байна.
Үүнд өнөөгийн Японы хүнсний бодит байдлыг мэдрэхгүй байгаа хэрэглэгчдийг буруушаах аргагүй юм.
Гэтэл Токио болон Эрүүл мэнд хөдөлмөрийн яамнаас явуулсан судалгаанаас харахад, химийн бордоо нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт их байгаа нь Хятадын жимс, ногооноос илэрсэн төдийгүй, Японы дотоодын жимс, ногоонд ч агуулагдаж байгаа нь шинжилгээгээр илэрсэн бөгөөд судалгааны үр дүнд тийм хол зөрөө байхгүй байна.
Үнэндээ Хятад бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо их учраас магадгүй ийнхүү олны анхаарлыг татаж байгаа болов уу.
Хүнсний бүтээгдэхүүнийхээ 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг Япон улс эртнээс гадаад худалдаанаас олсон ашгаараа дэлхийн олон орноос хүнсний бүтээгдэхүүн худалдан авах болсон. Гэвч дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр Япон орон ч гэсэн хүнсний бүтээгдэхүүнээ гаднаас өндөр үнээр худалдан авахад хүрээд байна. Мөн үр тариа, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээ хүнсний био химийн түүхий эд болон спиртийн үйлдвэрлэлд өндөр үнээр борлуулахын тулд ийнхүү бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлж байна.
Цаашлаад дэлхийн хүн амын хэт их өсөлт зэрэг таагүй нөхцөлүүдээс болж, Япон шиг хүнсний бүтээгдэхүүнээ импортоор оруулдаг оронд чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд ихээр орж ирж байгаа нь олны анхаарлыг татаад байна.
Ийнхүү түүхий эд тойрсон таагүй байдлуудаас гадна 2008 оны эхээр үйлдвэрлэлийн зориулалттай бохир будааг хүнсэнд хэрэглэн, улмаар борлуулж байсан хэрэг гарч, тус үйлдвэр нь зөрчлөө нуун дарагдуулсан зэрэг хэргүүд ар араасаа гарсан билээ.
Мөн, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг дахин үйлдвэрлэсэн, нэртэй ресторан үлдэгдэл хоолоо дахин хэрэглэсэн зэрэг сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд гарсан юм.
Эдгээр хэрэг зөрчлүүдэд тухайн үйлдвэрийн инженер, мэргэжилтэнгүүдийн хайхрамжгүй байдал нөлөөлсний зэрэгцээ ихэнхдээ дээд удирдлага захирал нарын хялбар аргаар мөнгө олох гэсэн явдлаас үүдэлтэй байх нь олонтой.
Өнөөгийн үйлдвэр эрхлэгчдийн ёс суртахуун ихээхэн доголдолтой болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Африкийн Вангари Маатаигийн хэлсэнчлэн “Моттонаи сэтгэлгээ” (юманд хайр гамтай хандах сэтгэлгээ) хэмээгч нь Японд чимээгүйхэн олны анхаарлын төвд орж ирж байна.
Уг нь үүнийг хүнсний тал дээр авч үзвэл нилээдгүй үр дүнтэй болно.
Юуны өмнө хүнсний эрүүл ахуйн хууль, хүнс дахин боловсруулах хууль (хүнсний хаягдлыг багасгах)-д аль алинд нь хоёр тал бий. Нэгийг нь мөрдөж байхад нөгөө нь саад болох ч гэх юм уу. Жишээ нь: Үлдэгдэл болоод хуучирсан түүхий эд ашигласан тохиолдолд аюулгүй байдал алдагдаж байгаа тул эрүүл ахуйн хуулийн дагуу хариуцлага хүлээх л болно.
Японы ресторануудад үлдэгдэл хоол ихээр гардаг.
Хоолны хордлого авах магадлал өндөр тул бусад орны адил авч харихыг хориглодог билээ.
Үлдэгдэл хоолыг бага зэрэг өөрчлөн хүнсний зориулалтаар дахин ашиглах боломжтой болбол дотоодын ханган нийлүүлтэнд ашигтайгаас гадна малын тэжээл болгон ашиглаваас тээвэрлэлтийн хөлс мөнгө ч багагүй хэмнэгдэх болно.
Мөн хүнсний супермаркетууд хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийгээд бэлэн хоолныхоо хугацаан дээр сайтар анхаарч, хугацаа дууссан тохиолдолд устгал хийдэг байх. Үнэхээр супермаркетууд устгал хийдэг, үгүй нь тодорхой бус байдаг. Ширээн дээр урсан эргэх Сүши гэх мэт хоолны хувьд 3 удаа бүслүүрээр дамжин эргэж байж, үйлчлүүлэгчийн тавганд ордог ба идэх хүн байхгүй бол хажуугийн шугамаар орж устгалд орно.
Идэж болох зүйлийг ингээд хаяад байх нь үнэндээ хайран санагдаж байна.
Хүнсний үйлдвэрлэл, эрүүл ахуйн мэргэжилтний хувьд санаа зовоосон зүйл цөөнгүй байна.
(Бизнес сургалтын богино хугацааны мэргэжилтэн Сато Масатада)

“Тэргэнцэртэй иргэд нэг өдрийн цаасан нугалбарын хичээлд хамрагдлаа.” Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос зохион байгуулж буй “Саадгүй орчин” аяллын багийнхан Монгол-Японы төв дээр айлчилж байсан билээ. Тэр өдөр манай төв дээр их хөл хөдөлгөөнтэй олон хүн цугларсан. Монголд 2000 гаруй тэргэнцэртэй иргэд байдаг гэсэн сүүлийн үеийн судалгаа байдаг. Гэтэл тэдгээр иргэдэд зориулсан тусгай зам тун ч цөөхөн байдаг.
Аянаар эхлэл болгон тэргэнцэртэй иргэд манай төвийн цаасан нугалбарын сургалтанд суусан юм. Энэхүү сургалтанд тэргэнцэртэй 9 эмэгтэй оролцсон бөгөөд энэ удаагийн хичээлийн зорилго өмнөх хичээлүүдийнхээс бага зэрэг ялгаатай байсан юм. Энэ удаагийн хичээлээр интернэт, түүний давуу талыг танилцуулах биш, Японы соёлын нэгээхэн хэсгийг танилцуулах явдал байсан юм.
Хичээлийн үеэр тэдгээр бүсгүйчүүд ихэд идэвхитэй оролцож байсан бөгөөд зарим нь бүр Японы алдарт цаасан шувууг чадварлаг нугалж байгаа нь харагдсан. Цаасан шувууг мянгантаа нугалвал өвчин зовлон эдгэрдэг хэмээн Япончууд үздэг. Цаашдаа энэ нандин хүсэл шингээсэн цаасан нугалбаруудыг олон хүмүүст зааж сурган, хаана ч нэгнээ ялган үздэггүй, тэгш эрхтэй нийгмийг цогцлоох юмсан.
(IT оригами сургалт хариуцсан ажилтан Д.Уламцэнгэл)