Үйл явдал
ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-03-17

Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт Дэлгүүрийн удирдлагасэдвээр 3-р сарын 17ы  Бямба гарагт зохион байгуулагдлаа.


“Дэлгүүрийн удирдлага” сургалт нь дэлгүүрийн эрхлэгч, зохион байгуулагч болон дэлгүүр, үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн бүрт зориулсан сургалт бөгөөд дэлгүүрийнхээ зай талбайг хэрхэн зөв зохион байгуулах, бараагаа хэрхэн өрөх, үйлчлүүлэгчээ хэрхэн татах, ажилтнаа хэрхэн сургах талаар бодитой мэдлэг олгох зорилготой юм.

Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, “Centrel Express CVS” ХХК-ий үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Гансүх удирдан явууллаа. Ж.Гансүх багш “Наран март” ХХК, “Макс хүнс” ХХК зэрэг улсын хэмжээний томоохон дэлгүүрүүдийн захирлаар олон жил ажилласан туршлага дээрээ үндэслэн онол дадлагыг хослуулсан сургалт явуулсан ба сургалтын дундуур хөгжөөнт тоглоом тоглуулсан нь сонирхолтой бөгөөд суралцагчдын цаашдын ажилд шууд хэрэг болохуйц сургамжтай тоглоом байлаа.

Энэ удаагийн сургалтад нийт 47 дэлгүүр, үйлчилгээний газрын захирал, удирдах албан тушаалтан хамрагдсан  ба ахин энэ чиглэлийн сургалт зохион байгуулахыг хүссэн хүсэлт их ирсэн зэргээс уг сургалтын эрэлт хэрэгцээ их байгаа нь харагдлаа.

Монгол-Японы төвийн энэ удаагийн суурь мэдлэгийн сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа танхимд сурч мэдсэн зүйлээ цаашид ажилдаа бодитоор хэрэгжүүлж, Монгол улсад маань олон улсын стандартад хүрсэн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн дэлгүүр, үйлчилгээний газрууд улам бүр нэмэгдэх болтугай гэж хүсэн ерөөе.

Бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань 4-р сарын 14-нд “Хүний нөөцийн удирдлага” , 5-р сарын 26-нд “Үйлдвэрлэлийн удирдлага" сэдвээр үргэлжилнэ.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орно уу.  
http://www.japan-center.mn/content/22411.shtml

Суурь мэдлэгийн сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү.