Үйл явдал
“EPA-ИЙГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
2018-01-19

2016 оны 6 дугаар сарын 7-оос  хэрэгжиж эхэлсэн Монгол улс, Япон улсын хооронд байгуулсан EPA –Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбоотойгоор Монгол-Японы төв энэ удаа МҮХАҮТ-тай хамтран “EPA-ийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Япон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж буй компани болон үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан тус сургалтыг 1 дүгээр сарын 15-аас 19-ний хооронд зохион байгууллаа.

EPA-н тухай ойлголтыг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх үүднээс 1 дүгээр сарын 12-нд тус сургалтын нээлттэй семинар, мөн МҮХАҮТ  болон ХХААХҮЯамны мэргэжилтнүүдэд  зориулсан сургалтыг 1 дүгээр сарын 15, 16- ны өдрүүдэд тус тус зохион байгуулав.

Сургалтыг Японы эдийн засгийн их сургуулийн профессор багш Томита Кожи удирдан явуулсан бөгөөд тэрээр Панасоник компанийн Хойд Америк дахь салбарт Экспорт, борлуулалт хариуцсан мэргэжилтэн, “Панасоник Эксэл интернэйшнл” компанид Олон улсын менежментийн зөвлөх-Байгууллагын гадаадад ажиллах хүмүүсийг сургагч багш, Японы Гадаад худалдаа хөгжүүлэх байгууллагын Осака дахь салбарт Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон EPA-ийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ – аас эрхлэн гаргадаг “Business times” сэтгүүлд Томита багшийн EPA болон тус сургалтын талаарх ярилцлага нийтлэгдсэн.

Багшийн ярилцлагыг дараах холбоосоор орж бүрэн эхээр нь уншина уу.

http://www.businesstimes.mn/a/156

Мөн тус сургалтын орчуулагчаар “Азума шиппинг монголиа” ХХК-ийн захирал Ч.Чинзориг ажилласан бөгөөд сургалтын 4 дэх өдөр Монгол-Япон хоёр улсын тээврийн талаар сонирхолтой яриа өрнүүлж, МҮХАҮТ-аас ГХХХО-ын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цэцэгмаа гарал үүслийн гэрчилгээ хэрхэн авах талаарх мэдээллүүдийг хүргэсэн.

Сургалтын дараах санал асуулгаар суралцагчдаас цаг үеэ олсон сургалт байж чадлаа гэсэн өндөр үнэлгээ авсан юм.

Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.japan-center.mn/section/business.shtml холбоосоор орж танилцана уу.