Монгол-Японы
төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт “Маркетинг”
сэдвээр 1-р сарын 20-ны бямба гарагт зохион байгуулагдлаа.
Энэхүү
“Маркетинг” сургалт нь глобал маркетингийн орчны
хувьсал, Монголын маркетингийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар
тодорхой мэдлэгтэй болгох зорилготой, маркетингийн суурь мэдлэгтэй болохыг
хүссэн хүн бүрт зориулсан сургалт юм.
Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч
багш, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн удирдан
явуулсан бөгөөд, онолын хичээл болон багийн дадлага ажлыг хослуулсан сургалт
боллоо. Хичээлийн дараах санал асуулгаар
“ Аливаа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ цэнийг бий болгохын чухлыг ойлгож
авлаа”, “ Багаар ажиллах, ярилцах цаг гаргаж өгсөн нь онолын мэдлэгээ бататгах
болон мэдээлэл солилцох боломж олгож өглөө” зэрэг сэтгэгдэл их байсан нь
хичээлийн үр дүнг бататгаж өгсөн юм.
Монгол-Японы
төвийн энэ удаагийн суурь мэдлэгийн сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч
мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн
ерөөе. Мөн бизнесийн ахисан шатны сургалтууд маань үргэлжлэн явагдаж байгаа тул
мэдлэгээ улам гүнзгийрүүлэхийг хүсвэл манай үүд хаалга байнга нээлттэй гэдгийг
сануулж хэлэхэд таатай байна.
Бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань 3-р сарын 17-нд “Дэлгүүрийн
удирдлага” , 4-р сарын 14-нд “Хүний нөөцийн удирдлага”, 5-р сарын 26-нд
“Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр үргэлжилнэ. Сургалтын талаар дэлгэрэнгүй
мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орно уу.
http://www.japan-center.mn/content/22411.shtml
СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ: ЭНД дарж бүртгүүлнэ үү.