Үйл явдал
“САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2017-12-10
“САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” сэдвээр 12-р сарын 09-ний Бямба гарагт амжилттай явагдаж өндөрлөлөө.

Уг сургалт нь компанийн менежмент, үйл ажиллагааны суурь мэдлэгтэй болохыг хүсч буй бизнес эрхлэгчид болон шинэ ажилтнуудад зориулсан сургалт бөгөөд 40 гаруй хүн тус сургалтад маань хамрагдлаа.

Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуульд дэд профессороор ажиллаж байсан туршлагатай, өдгөө Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, Азийн хөгжлийн банкны төслийн санхүүгийн зөвлөх В.Данаасүрэн багш удирдан явуулсан ба богино хугацаанд санхүүгийн удирдлагын мөн чанар, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, санхүүгийн шийдвэр гаргах талаарх мэдлэгийг олгосон үр дүнтэй сургалт боллоо хэмээн хамрагдсан хүмүүсээс өндөр үнэлгээг авсан юм.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан нийт суралцагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань цаашид “Маркетинг”, “Дэлгүүрийн удирдлага” сэдвүүдээр үргэлжлэн явагдах тул та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 
http://www.japan-center.mn/content/22411.shtml

Бизнесийн суурь мэдлэгийн сургалтын бүртгэл:
Энд дарж бүртгүүлнэ үү.