Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт “СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” сэдвийн дор 11-р сарын 11-ний бямба гарагт амжилттай явагдаж өндөрлөлөө. “Стратегийн менежмент” сургалт нь ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд стратегиа хэрхэн зөв тодорхойлох, өрсөлдөөний орчны шинжилгээнүүдийг хэрхэн зөв хийх талаар тодорхой мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхэнд зориулагдсан сургалт юм.
Уг сургалтыг МУИС-ын дэд захирал Ч.Ундрам удирдан явуулсан бөгөөд өөрийнхөө туршлага, Монгол улсын бизнес, эдийн засгийн өнөөгийн байдалд тулгуурлан хичээлээ явуулсан нь суралцагсдаас өндөр үнэлгээ авсан юм.
Манай төвийн энэ удаагийн суурь мэдлэгийн сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Мөн бизнесийн ахисан шатны сургалтууд маань үргэлжлэн явагдаж байгаа тул мэдлэгээ улам гүнзгийрүүлэхийг хүсвэл манай үүд хаалга байнга нээлттэй гэдгийг сануулж хэлэхэд таатай байна.
Бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань цаашид “Санхүүгийн удирдлага” (12-р сарын 9), “Маркетинг” (2018 оны 1-р сарын 20) сэдвүүдээр үргэлжлэн явагдах тул та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
http://www.japan-center.mn/content/22411.shtml
СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
ЭНД дарж бүртгүүлнэ үү.