Бизнесийн суурь мэдлэгийн сургалтын эхний сэдэв болох “ЯПОН МАЯГИЙН МЕНЕЖМЕНТ” сургалт 10-р сарын 14-нд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү сургалт нь компанийн шинэ, залуу ажилтан болон Япон маягийн менежментийн талаар ойлголттой болохыг хүссэн хүмүүст зориулсан сургалт юм.
Уг сургалтыг МЯТ-ийн арвин туршлагатай үндэсний сургагч багш, “КАИЗЭН” холбооны дэд ерөнхийлөгч, “Коннект” ХХК-ийн захирал Ж.Хишигжаргал заасан юм. Тэрээр 16 жил Япон улсад ажиллаж амьдарч байсан туршлагатай бөгөөд Монгол хүн, Япон хүний ялгаа, Япон маягийн менежментийн онцлог, түүнийг Монголын хөрсөнд хэрхэн буулгах талаар олон сонирхолтой сэдвийг заасан нь сургалтад хамрагдсан хүмүүсээс 100% сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээг авсан юм.
Сургалтад хамрагдсан хүмүүстээ баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань цаашид “ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ” , “СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” сэдвүүдээр үргэлжлэн явагдах тул та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
http://www.japan-center.mn/content/22411.shtml
СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
ЭНД дарж бүртгүүлнэ үү.