Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2017-09-23

9-р сарын 18-ны өдрөөс  Кавагүчи багштай “Стратегийн менежмент” хичээлээр энэ жилийн бизнесийн үндсэн сургалт эхэллээ.


Энэ жил тус сургалтад 140 гаруй хүн бүртгүүлсэн билээ. Бүртгүүлсэн бүх хүн тус сургалтад хамрагдах чин эрмэлзэлтэй байсан боловч, хүний тоо хязгаартай тул ажилласан туршлага зэргийг харгалзан Удирдлагын СЕО ангийг 40, Менежерийн ангийг 39 хүнтэйгээр тус тус бүрдүүлэн сургалтыг зохион байгуулахаар болсон.

Кавагүчи багшийн хувьд, өнгөрсөн 15 жилийн турш Монгол-Японы төвийн сургагч багшаар ажиллаж, Монгол компаниудад үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн нэр хүндтэй багш бөгөөд сургалтын дараах санал асуулгаар “Хичээлийн агуулгад 100% сэтгэл хангалуун” гэсэн маш өндөр үнэлгээг аваад байна.

Үндсэн сургалт нь дахиад Менежерийн ангийн “Стратегийн менежмент”, мөн хоёр ангийн “Маркетинг”, “Санхүүгийн удирдлага”, “Хүний  нөөцийн удирдлага” сэдвүүдээр үргэлжилж, ирэх оны 3-р сард дуусна.

Энэ удаагийн сургалтаас эхлээд сургалтыг төгсөх нөхцөл улам чангарсан ба “бүх сэдэв сургалтдаа бүрэн хамрагдаж, сэдэв тус бүрийн хичээлийн ирц 70%-иас дээш, шалгалт тус бүрийн дүн 60%-иас дээш байх” гэсэн болзлыг хангасан суралцагсдад гэрчилгээ олгоно. Төвийн зүгээс сургалтад хамрагдаж байгаа бүх суралцагсдаа гэрчилгээтэй төгсөөсэй хэмээн хүсэж байна.

Үүний сацуу энэ удаагийн сургалтад хамрагдаж чадаагүй хүмүүст ирэх жил дахин бүртгүүлэхийг хүсье.

Түүнчлэн үндсэн сургалт төгсөгчид хамрагдах боломжтой “Япон дахь дадлага сургалтын журам”-д ч бас өөрчлөлт орсон ба  зарим зардлаа оролцогчид өөрсдөө хариуцах байдлаар зохицуулагдсан бөгөөд өмнөх жилүүдэд 10 хүн хамрагддаг байсныг 25 хүнийг хамруулдаг байхаар хүний тоог нэмж өөрчилсөн болно. Зөвхөн энэ удаагийн үндсэн сургалтыг төгсөгчид бус өмнөх жилүүдийн төгсөгчид бас хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог юм. Япон дахь дадлага сургалтын бүртгэлийг ирэх оны 1-р сард эхлүүлж, дадлага сургалтад ирэх оны 6-р сард 2 долоо хоногийн хугацаатай хамруулах тул та бүхэн заавал бүртгүүлээрэй.