Монгол-Японы төв энэ удаа “Маркетинг” сэдэвт ээлжит бизнесийн
суурь мэдлэгийн сургалтаа 5 дугаар
сарын 8-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад аж ахуйн
нэгж, байгууллагын удирдах албан тушаалтнууд, маркетингийн менежерүүд
хамрагдлаа.
Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, МУИС-ийн
Бизнесийн сургуулийн профессор
Б.Даваасүрэн багш амжилттай зааж явууллаа.
Тус сургалтаар маркетингийн ач холбогдол, глобал маркетингийн
орчны өөрчлөлт, хувьсал, маркетингийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага,
Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэрэглэгчийн
зан төлөв, хэрэглэгчийг хэрхэн судлах талаарх ойлголтуудыг дэлгэрэнгүй заасан
юм. Маркетингийн тулгамдсан асуудлуудыг бодит жишээгээр тайлбарлан, маркетингийн
бодлогыг хэрэгжүүлэхэд юуг анхаарах ёстойг багийн хэлэлцүүлгээр дамжуулан тодорхой ойлгуулсан нь суралцагчдаас үр дүнтэй
сургалт боллоо гэсэн өндөр үнэлгээг аваад байна.
Манай дараагийн бизнесийн суурь мэдлэгийн сургалт “Дэлгүүрийн удирдлага” сэдвээр энэ сарын 15-16-ны өдрүүдэд явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж авна уу.
Энэ оны сүүлийн суурь мэдлэгийн сургалт тул та бүхэн яараарай. Бүртгэл онлайнаар явагдаж байна. Энд дарж бүртгүүлнэ үү.