"ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА" (2017.04.20-21) сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй Бизнесийн суурь мэдлэгийн сургалтын 5 дахь сэдэв болох “Үйлдвэрлэлийн удирдлага” сургалт 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус сургалтад үйлдвэрлэл эрхэлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн 20 гаруй удирдах албан тушаалтан, менежер хамрагдлаа.
Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал, үйлдвэрлэлийн удирдлага, 5S чиглэлээр олон жил зааж буй арвин туршлагатай Ш.Алтанхуяг багш зааж явуулсан юм.
Энэхүү сургалтаар үйлдвэрлэлийн удирдлагын талаар суурь ойлголт, үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах арга зам, дамжлагын удирдлага, үргүй зардлыг арилгах гэх мэт ойлголтуудыг дасгал ажил дээр тулгуурлан дэлгэрэнгүй заасан бөгөөд нийт суралцагчдаас 100 хувь үр өгөөжтэй сургалт боллоо гэсэн үнэлгээг авсан юм.
Манай дараагийн бизнесийн суурь мэдлэгийн сургалт “Маркетинг” сэдвээр 5 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
http://www.japan-center.mn/content/22248.shtml