Монгол-Японы төв энэ удаа “ISO 9001:2015 Чанарын удирдлага” сэдэвт бизнесийн сургалтыг 4 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад чанарын удирдлагын тогтолцооны ISO стандарт 9001:2008 хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа байгууллагуудын удирдах албан тушаалтан, чанарын багийн гишүүд, чанарын менежерүүд хамрагдлаа.
Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,
Монголын Чанарын Удирдлагын Зөвлөхүүдийн Холбооны ахлах зөвлөх, EBRD-н Үндэсний
зөвлөх Б.Энхнавч удирдан явуулсан юм.
Энэхүү сургалтаар чанарын удирдлагын тогтолцоо гэж юу вэ,
ISO 9000 цуврал стандартууд, ISO 9001 стандартын 7 зарчим, ISO 9001:2015 шинэ
бүтэц, ISO 9001:2008-с ISO 9001:2015 болж өөрчлөгдсөн өөрчлөлтийн ялгаа, ISO 9001:2015-н шинэ нэр
томьёо ба тодорхойлолтууд,
үйл явцын хандлага ба PDCA цикл, үйл явцын зураглал хийх аргачлал, эрсдэлд
суурилсан хандлага, баримтжуулсан мэдээлэл, байгууллагын мэдлэг, чанарын
хяналтын 7 арга хэрэгслийн талаарх ойлголтуудыг заалаа.
Чанарын удирдлагын асуудлуудыг бодит жишээгээр тайлбарлан,
лекцээр сонссон онолын мэдлэгээ багийн дасгал (Нэр томьёо тодорхойлох, гадаад
макро болон микро орчны асуудлыг тодорхойлох, дотоод төлөв байдлыг тодорхойлох,
сонирхогч талуудын шаардлагыг тодорхойлох, үйл явцын зураглал, үйл явцын урсгал
диаграмм гаргах, үйл явцын шинжилгээ, үйл явцын чанарын зорилт, эрсдэлийг
тодорхойлох, эрсдэлийн бүртгэл, байгууллагын мэдлэгийг тодорхойлох, парето
диаграмм байгуулах) ажлуудаар дамжуулан бататгах боломжийг олгосон нь нийт
суралцагчдаас үр дүнтэй сургалт боллоо гэсэн үнэлгээг аваад байна.
Энэхүү сургалтын үргэлжлэл болох “Дотоод аудит” сэдэвт
бизнесийн тусгай сургалтыг 5 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион
байгуулах тул та бүхэн өргөнөөр оролцоно
уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.