Үйл явдал
ЯПОН ДАХЬ ДАДЛАГА СУРГАЛТЫН ТАЙЛАН
2016-12-07
Монгол-Японы төвийн 2016 оны 6-р сард бизнесийн үндсэн сургалтын төгсөгчид болон урьд жилүүдийн төгсөгчдөөс зардал хуваах сургалтаар нийт 9 хүн Япон дахь дадлагад хамрагдаж ирсэн билээ. Мөн энэ оны 7-р сард үндэсний сургагч багш нар Японы амжилттай явж байгаа компаниудаар орж туршлага солилцон, сургалтад хамрагдсан юм. Бизнесийн үндсэн сургалтын төгсөгчид болон үндэсний сургагч багш нар хамтран Япон дахь дадлага сургалтынхаа тайланг нэгтгэн хэвлүүлсэн бөгөөд та бүхэн Монгол-Японы төвийн номын сангийн”Бизнес ном”-ын булангаас авч үзэн сонирхоорой.
Энд дарч татаж авах боломжтой.