Үйл явдал
                
                ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ
                    2016-11-11
                Монгол-Японы төвөөс 2016 оны 11 сарын 11-ний өдөр Гадаад харилцааны яам дээр зохион байгуулсан ажлын байран дээрх сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Уг сургалтад Гадаад
харилцааны яамны 30 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд Монгол-Японы төвийн
үндэсний сургагч багш нар болох HQT ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг, Жинзай Жапан
ХХК-ийн захирал Д.Дашмаа нар 5S гэж юу вэ, 5S-ийн үр ашиг болон хүний нөөцийн
менежментийн өөрчлөлт, амжилтын үндэс, өөрийгөө хөгжүүлэх нь зэрэг сэдвүүдийг
дэлгэрэнгүй заав. 
Та бүхэн ажлын
байран дээрээ сургалт авахыг хүсч байгаа бол Монгол-Японы төвийн Бизнесийн
сургалтын тасагтай холбогдоно уу. 
Tel:      11-310879(ext3) 
Fb:       Монгол-Японы Төвийн Бизнес Тасаг
                        




