Үйл явдал
ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ БИЗНЕСИЙН ПРАКТИК СУРГАЛТ амжилттай үргэлжилж байна.
2016-10-28


Энэ удаа Менежерийн ангийн 2 дахь сэдэв буюу "САНХҮҮГИЙН УДИРДЛАГА" (2016.10.24-28) сэдэвт сургалт амжилттай явагдаж дууслаа. Уг сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ц.Баянмөнх багш удирдан явуулсан юм. 

Сургалтаар Санхүүгийн шийдвэр гаргалт, санхүүгийн шинжилгээ, зардал, үйлдвэрлэл, ашгийн хамаарлын шинжилгээ гэх мэт удирдах ажилтан, менежерүүдийн хувьд хамгийн чухал сэдвүүдийг онол практикийг хослуулан заасан бөгөөд суралцагчдын зүгээс 100% маш үр өгөөжтэй сургалт боллоо гэсэн үнэлгээ авсан юм.