Үйл явдал
"МАРКЕТИНГ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-14

Жилд ганцхан удаа зохион байгуулдаг “Маркетинг” суурь мэдлэгийн сургалтаа амжилттай зохион байгууллаа

Маркетингийн салбарын анхан шатны мэдлэг олгох зорилготой, жил бүр уламжлал болон зохион байгуулдаг ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургалтад зайлшгүй мэдэх ёстой маркетингийн суурь ухагдахуун, ойлголтууд, маркетингийн удирдлагын үзэл баримтлал, тэдгээрийн ялгаа, зах зээлийн орчны шинжилгээ (макро, микро), мэдээллийн систем, маркетингийн судалгааны талаарх ойлголт, хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах шийдвэр гаргалт, маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах аргачлал зэрэг сэдвүүдийг багтаасан бөгөөд салбар бүрийн төлөөлөл болон шинэ залуу маркетерууд өргөнөөр оролцлоо.

Сургалтын үеэр оролцогчид лекц сонсохын зэрэгцээ интерактив хэлэлцүүлэгт оролцож, практик дасгалуудыг хийж мэдлэгээ бататгасан юм. Мөн сургалтад хамрагдаж буй бизнес эрхлэгчид өөрсдийн туршлага, мэдлэгийг хуваалцсанаар сургалтын ач холбогдол улам бүр нэмэгдлээ.

Жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү сургалт нь маркетингийн салбарт шинээр хүчээ сорих хүсэлтэй залууст үнэтэй мэдлэг, чадвар эзэмшихэд чухал хувь нэмэр болж, бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж таниулахад түлхэц болоосой гэж зохион байгуулагчид чин сэтгэлээсээ хүсэж зорьж байна.

Сургалтдаа чин сэтгэлээсээ идэвхтэй хамрагдаж, харилцан суралцсан бүх суралцагчдадаа баярлалаа.

Таны бизнесийн амжилтыг хамтдаа бүтээлцье