
1.Сургалтын зорилго:
Энэхүү сургалтаар Японы бизнесийн сургуулиуд болон албан байгууллагуудын сургалт хөгжлийн хөтөлбөрт нэвтрээд буй орчин үеийн “Бизнесийн удирдлагын симуляци (Business Management Game)” программыг туршиж үзэх боломжийг олгоно.
Васэдагийн Бизнесийн Сургуулийн хяналт дор боловсруулсан BMG программ нь хийсвэр орчинд компани удирдаж туршлага хуримтлуулан менежментийн чадварыг цогцоор нь хөгжүүлэх боломжтой.
Оролцогч өөрийгөө компанийн удирдлага гэж төсөөлөн, удирдлагын өнцгөөс шийдвэр гаргах бөгөөд шийдвэрийн үр дүнг шууд дүгнэн харж туршлага хуримтлуулах юм.
Энэхүү программыг Японы шинэ үеийн компанийн удирдагчдыг бэлтгэхэд ашиглаж байна. Та энэ сургалтад хамрагдсанаар орчин үеийн “практик сургалтын агуулга”-ыг туршиж үзэх боломжтой.
Хөтөлбөр ЭНД дарж татаж авна уу
2. Хугацаа: 2026.9.8 (Мягмар, 09:30-13:00)
3. Хамрагдах хүн: “Business Management Game”-ийг сургалт хөгжлийн хөтөлбөртөө нэвтрүүлэх сонирхолтой их дээд сургуулийн багш нар, сургалтын албаныхан, байгууллага аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд, сургалт хөгжлийн менежерүүд
4. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
※ Зөөврийн компьютертой ирнэ үү!
5. Сургалтын төлбөр: 120,000 төгрөг
6.Бүртгүүлэх: ЭНД дарж бүртгүүлнэ үү
7.Хичээл заах багш:
Сүдо Шо
“Сүкорэ” ХК-ийн ТУЗ-ийн дарга
LINE корпорацад интернэт сурталчилгааны газрын захирлаар ажиллаж, бизнес болон багийн удирдлагад ажилласан туршлагатай. Үүний дараа Дижитал Агентлагт төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг хариуцан ажилласан.
2021 онд “Сүкорэ” компанийг үүсгэн байгуулж, одоогийн байдлаар хувийн болон дээд боловсролын байгууллагуудын дараагийн үеийн удирдагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна.
Вaсэда Их Сургуулийн Бизнесийн Сургууль.
Энэтхэгийн Бизнесийн Удирдлагын Их Сургууль.
Абико Жүня
“Сүкорэ” ХК-ийн “Сүкорэ” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнес хөгжүүлэлтийн захирал
LINE корпорацид бизнес хөгжүүлэлт, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний чиглэлээс эхлэн, онлайн болон жижиг дунд бизнест чиглэсэн зар сурталчилгааны бизнесийн баг байгуулж, тогтвортой болох хүртэл удирдсан.
Ахлах менежер болж үйл ажиллагааг удирдан, бүтээгдэхүүний стратеги болон багийн бүтцийг бүхэлд нь хариуцан ажиллаж. Тэгээс эхлэн жилд 10 тэрбум иенээс дээш эргэлттэй бизнес болгон хөгжүүлсэн.
2026 онд Сколе ХК-д ажиллаж эхлэн, гүйцэтгэх захирал — бизнес хөгжүүлэлтийн газрын дарга албан тушаалд томилогдож. Үйлчилгээний бизнес хөгжүүлэлтийг удирдахын зэрэгцээ, багшийн хувьд мэдлэг туршлагаа системчлэх, шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх ажилд оролцож байна.
Доккёо их сургуулийн Гадаад хэлний факультетыг төгсөж, Токиогийн их сургуулийн Мэдээллийн технологийн магистрын хөтөлбөрийг дүүргэсэн.
8.Холбоо барих:
Утас: 7511-0879(Ext.3) , 8063-0879
Э-Мэйл: business@japan-center.edu.mn
Фейсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business





