Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасгаас албан байгууллагын захиалгаар тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн менежментийн сургалтыг олон төрлийн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Энэ удаа Миний дэлгүүр ХХК-ийн удирдах ажилтнуудад зориулан “5S хөдөлгөөнийг хэвшүүлэх” сэдвээр 2 өдрийн сургалтыг зохион явууллаа.
Тоёотагийн үйлдвэрлэлийн удирдлагаас үүсэлтэй 5S хэмээх нь зөвхөн ажлын байрны эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэхээр хязгаарлагдахгүй, гүн гүнзгий утга агуулгатай ойлголт юм. Бид ажил болон хувийн амьдралдаа өдөрт хичнээн цаг минутыг аливаа зүйлийг эрж хайхад зарцуулдаг вэ? Зөвхөн эрж хайх цагаар зогсохгүй өөр бусад үнэ цэнтэй зүйлд зарцуулах энерги эрч хүчээ юмсыг эрж хайхад зарцуулснаар өөрөө ч мэдэлгүй үргүй үйлдэл хийж байдаг.
Үүнийг тань мэдэх, бага багаар сайжруулалт хийх нь тус сургалтын гол зорилго юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн цэвэр цэмцгэр, цэгцтэй байдал бус, түүний цаана нуугдах ач холбогдлыг бүрэн ойлгосноор бидний аливаа зүйлд хандах хандлага огт өөр болдог гэдгийг багшийн зүгээс голлох мессэж болгон хуваалцахыг зорьлоо.
Сургалтдаа хамт олноороо идэвхтэй хамрагдсан Миний дэлгүүр ХХК-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье.