Үйл явдал
ЯПОН ДАХЬ ДАДЛАГА СУРГАЛТЫН ОРОЛЦОГЧИД ТАЙЛАНГАА ТАВИЛАА
2024-12-09

Монгол Японы төвөөс жилд 2 удаа жижиг, дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилгоор компанийн удирдлага болон дунд шатны менежерүүдэд зориулсан Бизнесийн Үндсэн сургалтыг зохион байгуулж ирсэнийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл тус Үндсэн сургалт төгсөгчдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Япон дахь дадлага сургалтад хамруулдаг тухай та сонсож байсан уу?

Бизнесийн Үндсэн сургалтыг идэвх чармайлттай, амжилттай төгссөн төгсөгчдөөс цөөн тооны төгсөгчдийг сонгон шалгаруулж Япон улсад 14 хоногийн хугацаанд дадлага сургалтад хамруулдаг. Энэхүү дадлага сургалт нь Үндсэн сургалтаар суралцсан япон маягийн менежментийг эх оронд нь очиж нүдээрээ харж, олон салбарын үйлдвэр, компаниар зочлон мэдлэг туршлагаас нь суралцан, улмаар өөрийн компанийн үйл ажиллагааг сайжруулж бизнесээ өргөжүүлэх, цаашлаад улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах эхлэл болохуйц сургалт юм.

Энэ удаагийн Япон дахь дадлага сургалтаар Үндсэн сургалт төгсөгч 16, Загвар аж ахуйн нэгжийн хөтөлбөрт хамрагдсан 2 компани, Үндэсний сургагч багш 2, МЯТ-ийн 2 мэргэжилтэн гэсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр Япон улсын Фүкүока, Нагасаки мужуудын 20 орчим байгууллагуудаар зочлон, туршлага судлаад ирлээ. Тус сургалтаар сурч мэдсэн зүйл, бусдадаа хуваалцахыг хүссэн зүйлсээ 11 сарын 28-ны өдөр сургалтад оролцогчид маань олон нийтэд нээлттэйгээр МЯТ дээр тайлан тавьсан юм.

Та бүхэнд ч гэсэн Бизнесийн Үндсэн сургалтад сурч, амжилттай төгсөөд энэхүү дадлага сургалтад хамрагдах боломж байгаа гэдгийг дуулгая. Манай дараагийн Үндсэн сургалтын бүртгэл 12 сарын 9-ний өдрөөс эхлэн, 2025 оны 1 сарын 28-аас хичээллэж эхлэх тул компанийн удирдлага болон дунд шатны менежерүүд та бүхнийг энэхүү сургалтдаа урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудсууд болон бизнесийн сургалтын тасгийн 8063-0879 утсаар холбогдон авна уу.