Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН ЯПОН ДАХЬ ДАДЛАГА СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2024-10-23
Энэ удаагийн дадлага сургалт нь Жайка Кюүшү төвд түшиглэн явагдаж байгаа ба манай төвийн бизнесийн үндсэн сургалтын үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болон ЗААН хөтөлбөрийн төгсөгч компани, мөн үндэсний сургагч багш нарын төлөөлөл хамрагдаж байна.
Тогтвортой хөгжлийн зорилт хийгээд хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа, мөн өнгөрсөн туршлагаас суралцан, бид цаашид юу хийх, юунд зорих талаар шинэ сэдэл, чиг хандлагыг бий болгох үр дүнтэй сургалт болох болов уу гэж бид найдаж байна.
Сургалтад хамрагдаж буй ний төгсөгчдөдөө амжилт хүсье.
БИД ХАМТДАА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТЭМҮҮЛЭХ БОЛНО.
Тус сургалтын олон нийтэд нээлттэй тайлан 11 сарын 18-ны өдөр зохион байгуулагдах тул сонирхож буй хүн бүхнийг Монгол-Японы төвд хүрэлцэн ирэхийг урьж байна.