БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ
2019-11-14

1) Сургалтын танилцуулга:

“Дэлгүүрийн удирдлага” суурь мэдлэгийн сургалт нь дэлгүүрийн эрхлэгч, зохион байгуулагч болон дэлгүүр, үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн бүрт зориулан явагддаг сургалт бөгөөд дэлгүүрийн зай талбайг хэрхэн зөв зохион байгуулах, бараагаа хэрхэн өрөх, үйлчлүүлэгчээ хэрхэн татах, ажилтнаа хэрхэн сургах талаархи мэдлэг, ур чадвараа бодитоор дээшлүүлэхийг хүсвэл та "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" суурь мэдлэгийн сургалтад хамрагдаарай.



2) Хугацаа:

2019.12.14 /Бямба/ 10:00-17:00

3) Хамрагдах хүн:

Дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч, зохион байгуулагч, дэлгүүрийн удирдлагын анхан шатны мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 75,000₮

6) Хичээл заах багш: Ж.Гансүх
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш "Наран март" ХХК-ийн гүйцэтгэх захирал болон "Макс хүнс" ХХК-ийн худалдаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Мөн үндэсний компани байгууллагуудад зөвлөгөө өгч байсан туршлагатай. Одоо "Central Express CVS" ХХК /CU/ -ийн борлуулалт үйлчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байна.

7) Хичээлийн агуулга:
・Дэлгүүрийн байгууламжийн төлөвлөлт
・Талбайн бүтэц, зохион байгуулалт, гэрэлтүүлэг төлөвлөх
・Бараа өрөлт, тавиур
・Худалдан авагч, үйлчлүүлэгчийн удирдлага


8) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл:

Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3)
Цахим шуудан: tsolmonbayar@japan-center.mn, bolortsetseg@japan-center.mn 
Цахим хуудас: 
www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/MoJCenter/