НОМЫН САН
ШИНЭ НОМ ИРЛЭЭ
2018-04-05
Төвийн номын санд монгол номууд шинээр ирлээ. Оюутан залуус, уншигчдын сонирхол татахуйц, хичээл номонд нь хэрэг болохуйц, өөрийгөө хөгжүүлэхэд нэмэр болох болов уу хэмээн эдгээр номыг худалдан авлаа.
Менежмент, боловсрол, гадаад хэл, монголын болон гадаадын уран зохиолын ном, Япон улсын боловсролын түүх, япон хэлний сурах бичиг, Японд суралцах шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан математикийн нэр томъёоны толь зэрэг олон чиглэлийн ном авахыг хичээсэн билээ. Номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн төвийн номын сангаас хүлээн аваарай.
Дашрамд дурдахад номын сангийн үйлчлүүлэгчдэд гэрээр ном олгодог тул өөрийн сонирхсон номоо гэрээр авч тухтай унших бололцоотой гэдгийг дуулгахад таатай байна.