"ERP хоцрогдсон. Дараагийн компани бол AI-native."
ERP СИСТЕМ зөвхөн МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛДАГ. AI-NATIVE КОМПАНИ МЭДЭЭЛЛЭЭС ШИЙДВЭР ГАРГАДАГ. ЭНЭ ХОЁРЫН ЯЛГАА Л ДАРААГИЙН 5 ЖИЛД ХЭН АМЬД ҮЛДЭХИЙГ ШИЙДНЭ. ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ОДОО КОРПОРАЦИТАЙ ТЭНЦЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛЛОО — БАГААРАА БИШ, ТАРХИАРАА.
Мэдээлэл хадгалахаас шийдвэр гаргах руу шилжих AI-Native семинарт таныг урьж байна. Таны бизнест шинэ үүд хаалга нээх энэ боломжийг бүү алдаарай.
1. Зорилго: Өгөгдөл хадгалах уламжлалт сэтгэлгээнээс татгалзаж, хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргалтаар дамжуулан бизнесийн үр ашгийг нэмэгдүүлж, корпорацийн түвшний өрсөлдөх чадварыг хэрхэн эзэмшихийг тус семинараар танилцуулна.

2. Хугацаа: 2026.6.17 /Лхагва/ 10:00-12:00
3. Хамрагдах хүн: МЯТ-ийн Бизнесийн сургалтын төгсөгчид болон AI agent-ийг сонирхож буй компанийн удирдлагууд
4. Семинарын төлбөр: 45,000₮
5. Семинарын багш:
А. Мэнд-Очир
- “Эрксис Монголиа” ХХК-ийн захирал
- МЯТ-ийн бизнес сургалтын төгсөгч
Ж. Хишигжаргал
- “Коннект” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- Японы “JAM KONNEKTER” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- Mонголын КАИЗЭН холбооны дэд ерөнхийлөгч
- Япон менежментийн үндэсний сургагч багш
6. Агуулга:
- ERP эрин яагаад дуусаж байгаа вэ — өгөгдөл хадгалахаас өгөгдлөөр ажиллах руу шилжсэн нь
- Компанийн тархи гэж юу вэ — баг бүрийн мэдлэг, процесс, шийдвэр нэг давхаргад нэгдэх
- 20X логикийн тухай — нэг хүн арван хүний гаралт гаргах AI agent-ийн бүтэц
- erxes XOS дээр компанийн тархиа хэрхэн босгох — plugin, өгөгдлийн давхарга, agent orchestration
- Бодит жишээ: Оролцогч өөрийн нэг процессыг семинар дээр AI agent болгох
7. Бүртгэл: Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.
8. Холбоо барих:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Бизнесийн сургалтын тасаг
Утас: 8063-0879, 7511-0879 (Ext.3),
Цахим шуудан: business.course@japan-center.edu.mn





