БИЗНЕСИЙН СУРГАЛТ
Монгол-Японы төвийн Япон дахь дадлага сургалтын бүртгэл эхэллээ
2 цаг 4 мин
ЗӨВХӨН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ТӨГСӨГЧДӨД

Монгол-Японы төвийн Япон дахь дадлага сургалтын бүртгэл эхэллээ. Бизнесийн үндсэн сургалтаар олж авсан онолын мэдлэгээ Япон дахь дадлага сургалтаар дамжуулан бататгахын зэрэгцээ япон компаниудаар зочлон, туршлага судлах алтан боломж.
Бүртгэлийн хугацаа: 2026.05.29-ний 17:00 цаг хүртэл
Бүртгүүлэх хүмүүс: Бизнесийн үндсэн сургалтын 1-28 дахь элсэлтийн төгсөгчид
Бүртгэлийн холбоос: https://tinyurl.com/4atu2dkp
*Сануулга:
- Өмнө нь Япон дахь дадлага сургалтад хамрагдаж байсан төгсөгч бүртгүүлэх боломжгүйг анхаарна уу.
- Бүртгүүлсэн мэдээлэл дээр үндэслэн сонгон шалгаруулалт явуулах тул үнэн зөв бөглөнө үү.
- Бүртгэлийн хугацаанд амжиж бүртгүүлнэ үү. 2026.05.29-ний 17:00 цагт бүртгэлийг зогсооно. Хугацаа хэтэрсэн тохиолдолд бүртгүүлэх боломжгүй.
- 6 сарын 5-15 хооронд компани дээрээ ярилцлагад орох боломжтой байх.
- Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст хариу мэдэгдэхгүй ба зөвхөн тэнцсэн хүмүүст хариу мэдэгдэх болно.
- Суралцагч онгоцны болон бичиг баримт бүрдүүлэлтийн зардал болох 1500$-ыг хариуцах ба Япон дахь зардлыг ЖАЙКА хариуцна.






