БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
6 цаг 12 мин

1.Зорилго: ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд компанийн үйлдвэрлэлийн удирдлагын суурь мэдлэгийг эзэмшүүлнэ

2.Хичээллэх өдөр, цаг: 2026.05.23 (Бямба),  10:00-17:00

3.Хамрагдах хүн: Үйлдвэрлэл эрхлэгч компани, аж ахуйн нэгжийн албан хаагч, үйлдвэрийн дарга нар мөн үйлдвэрлэлийн удирдлагын талаар системтэй ойлголттой болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

4.Сургалтын төлбөр: 128,000₮

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

5.Хичээл заах багш: Н.Батчулуун  

-Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш

-“Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх

-Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай

-Оосакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр

6.Сургалтын агуулга:

*Япон компаниудын хөгжлийн түүх

* Япон менежментийн философи

* Үйлдвэрлэлийн дамжлага, бүтээмжийг сайжруулах

* Тоёота компанийн үйлдвэрлэлийн аргачлал

  * Кайзэн 5S, PDCA зэрэг япон менежментийн аргачлалууд

7.Гэрчилгээ: Сургалтад бүрэн ирцтэй хамрагдсан суралцагчдад гэрчилгээ олгоно.

8.Бүртгэл: Та дараах холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

https://forms.cloud.microsoft/r/BeYJy83Lw9?origin=lprLink

9.Холбоо барих: Утас: 7511-0879 (Ext.3), 80630879

Фэйсбүүк хуудас:   www.facebook.com/Mojc.business