БИЗНЕСИЙН СУРГАЛТ
2026-2027 ОНЫ ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
5 цаг 23 мин

2026-2027 ОНЫ ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөр нь Монголын дунд болон дундаас дээш түвшний компанийн менежментийг сайжруулах зорилгоор жил бүр 3-5 компани сонгон шалгаруулж, чиглэл бүрээр зөвхөн онол төдийгүй менежментийн удирдах арга барилд хэрэг болох мэдлэг, ур чадварыг бодитоор эзэмшүүлэх хөтөлбөр бөгөөд компанийн хүний нөөцөө чадваржуулах, улам боловсронгуй болгоход үр дүнтэй хөтөлбөр юм.

Стратегийн менежмент, KPI ба чадамжийн удирдлага, хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн хөгжүүлэлтийн системийг сайжруулах, мөн тухайн компанийн эрэлтээс хамааран маркетинг, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр зааварчилгаа, зөвлөгөө өгнө. Өнөөг хүртэл давхардсан тоогоор монголдоо тэргүүлэгч 30 гаран компани манай хөтөлбөрт хамрагдаад байна.

1.Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 9 дүгээр сараас 2027 оны 6 дугаар сар

2.Сургалтын төрөл: Стратегийн менежмент, KPI ба чадамжийн удирдлага, Хүний нөөцийн менежмент, Маркетинг, Дэлгүүрийн менежмент, Үйлдвэрлэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага гэх мэт хүсэлт гаргагч компанийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай сэдэв

3.Хөтөлбөрт хамрагдах компани: Сонгон шалгаруулалтад тэнцсэн 3-5 монгол компани

4.Сургалт удирдах багш: ЖАЙКА-ийн Арвин туршлагатай япон мэргэжилтэн багш (орчуулгатай) болон Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш нар  

5.Сургалтын давуу тал:

  • Олон жилийн дадлага туршлагатай япон, монгол багш нар
  • Онол, практик хосолсон сургалтын хөтөлбөр
  • 1 ажилтнаа Япон дахь дадлага сургалтад сонгон шалгаруулалтгүй хамруулах боломж
  • Сургалтын төлбөр: Сургалтын агуулгаас хамаарна

6.Бүртгэл: 2026.04.14-05.9-ны 17:00 цаг хүртэл

ЭНД дарж ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн анкетыг татаж авна уу.

Бүртгүүлэхдээ энэ анкетыг бөглөн компанийн танилцуулгын хамт бүртгэлийн формд оруулна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг хариуцсан ажилтнаас лавлана уу.

7.Бүргэлийн форм:  Бүртгүүлэх

8.Сонгон шалгаруулалт: Бүртгүүлсэн компаниудын төлөөлөлтэй тус хөтөлбөрийг хариуцагч Япон мэргэжилтэн ярилцлага хийнэ. Ярилцлагын өдөр, цагийг жич утсаар мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн компанитай холбоо барих ба тэнцээгүй компанид тайлбар хийхгүйг анхаарна уу.

9.Хариуцсан ажилтан: Э.Доржпүрэв

10.Холбоо барих:

Утас:           7511-0879 (Ext-3),8063-0879

И-мэйл:      Dorjpurev@japan-center.edu.mn

Facebook:   Монгол-Японы төвийн бизнес тасаг