(日本語下に続きます)
Монгол Японы төвөөс 2026 оны 3 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд “СОР КАШЕМИР” ХХК-д ажлын байран дээрх 5S Кайзэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Монгол Японы төвийн үндэсний сургагч багш, “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа удирдан явуулсан бөгөөд компанийн удирдах ажилтнууд болон нийт ажилчдад 5S Кайзэний нэгдсэн ойлголтыг бий болгох зорилготой байв.
Сургалт хоёр удаагийн хичээлээр нийт 6 цагийн суурь мэдлэг олгох хэлбэрээр зохион байгуулагдаж, 80 гаруй ажилтан идэвхтэй хамрагдлаа.
Сургалтын хүрээнд ажлын байрны эмх цэгц, эрэмбэ, цэвэрлэгээ, стандартчилал, хэвшүүлэх зэрэг 5S Кайзэний үндсэн ойлголтуудыг танилцуулахын зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад чухал үүрэгтэй Кайзэн (тасралтгүй сайжруулалт), PDCA цикл, мөн ажлын харилцааг илүү үр дүнтэй болгох Хо-Рэн-Со (мэдээлэх, холбоо барих, зөвлөлдөх) арга барилын талаар мэдлэг олгов.
“СОР КАШЕМИР” ХХК-ийн ажилчид багаар нэгдэн идэвхтэй оролцож, байгууллагын халуун дулаан уур амьсгал сургалтын үр дүнг улам нэмэгдүүлж байлаа. Мөн Д.Долгормаа багшийн ойлгомжтой, бодит жишээнд тулгуурласан заах арга барил нь оролцогчдод сургалтын агуулгыг илүү сайн ойлгож, ажил дээрээ хэрэгжүүлэх урам зоригийг төрүүлсэн юм.

Энэхүү сургалтын үр дүнд компанийн ажилтнууд 5S Кайзэний талаар нэгдсэн ойлголттой болж, нэг зорилгын төлөө хамтран ажиллах суурь тавигдлаа гэж онцолж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье!
「SOR CASHMERE」社において5Sカイゼン企業内研修を実施しました。
2026年3月10日から11日にかけて、モンゴル日本センターは「SOR CASHMERE」社において、職場における5Sカイゼン研修を実施しました。
本研修は、モンゴル日本センターの現地講師であり、「Mon-Shibasaki」LLCの代表であるD.Dolgormaa講師を務め、同社の管理職および従業員を対象に、5Sカイゼンに関する共通理解を深めることを目的として行われました。
研修は全2回、合計6時間の基礎講義として実施され、80名以上の従業員が積極的に参加しました。
研修では、職場の整理・整頓・清掃・標準化・習慣化といった5Sの基本概念を紹介するとともに、組織の継続的な改善を促進するカイゼン(継続的改善)、PDCA Cycle、そして職場での効果的なコミュニケーション手法であるHo-Ren-So(報告・連絡・相談)についても理解を深めました。
「SOR CASHMERE」社の従業員はチームとして積極的に参加し、職場の温かく前向きな雰囲気が研修の成果をさらに高めました。また、D.Dolgormaa講師による分かりやすく実践的な指導により、参加者は研修内容を理解し、実務に活かしていく意欲を高めました。
本研修を通じて、同社の従業員は5Sカイゼンに関する共通認識を持ち、組織として同じ目標に向かって協力していくための基盤が築かれました。
今後、「SOR CASHMERE」社のさらなる発展が期待されます。





