БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“AIxMarketing” бизнесийн нээлттэй семинар амжилттай зохион байгуулагдлаа
2 цаг 15 мин

“AIxMarketing” бизнесийн нээлттэй семинар амжилттай зохион байгуулагдлаа

1 дүгээр сарын 22-ны өдөрAIxMarketing” сэдэвт бизнесийн нээлттэй семинарыг Фүкүёо багш удирдан амжилттай зохион байгууллаа. Уг семинарт нийт 50 гаруй хүн хамрагдаж, маркетингийн салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн зөв, үр дүнтэй ашиглах талаар онол болон практикийг хослуулан заасан юм.

Семинарын үеэр оролцогчдод сүүлийн үеийн AI технологиудын чиг хандлага, тэдгээрийг маркетингийн төлөвлөлт, контент бүтээлт, хэрэглэгчийн анализ, автоматжуулалт зэрэгт бодитоор ашиглах аргачлалуудыг жишээ кейс дээр тайлбарлалаа. Мөн хиймэл оюун ухааныг бизнесийн зорилгодоо нийцүүлэн ашиглахдаа анхаарах чухал зарчмуудыг онцолсон нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм.

Хэдийгээр семинарын хугацаа богино байсан ч суралцах хүсэл эрмэлзэлтэйгээр оролцсон нийт оролцогчдод талархал илэрхийлье. Энэхүү семинар нь оролцогчдод AI-г маркетингийн үйл ажиллагаандаа үр ашигтай нэвтрүүлэх суурь ойлголт, практик чиг баримжаа өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Дараагийн семинар болох “Үйлчилгээний соёл болон гомдлыг шийдэх” сэдэвт  семинар нь 2 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдах тул үйлчилгээний чиглэлийн байгууллагууд нээлтэй хамрагдаарай. Бид цаашид ч бизнес, маркетингийн чиглэлээр бодит үнэ цэнэ бүтээх, мэдлэг түгээх сургалт, семинаруудыг тогтмол зохион байгуулах болно.