Байгууллагын үйлчилгээний ур чадвараа дараагийн түвшинд гаргахад бэлэн үү?Энэ удаагийн семинар бол “сайхан ааш” төдий биш, бизнесийн суурь болох итгэлцлийг хэрхэн бий болгож, харилцааг яаж гүнзгийрүүлэх тухай бодит арга барилд төвлөрсөн нэг өдрийн тусгай семинар юм.

Хичээл заах багш: Сүгаяа Масами багш
JAL зэрэг Японы тэргүүлэгч байгууллагуудад ойролцоогоор 30 жилийн турш үйлчилгээний сургалт явуулсан, мэргэжлийн үйлчилгээний багш юм. Олон жилийн туршлага дээр суурилсан, бодит кейс, шууд хэрэгжүүлэх боломжтой мэдлэгийг хуваалцах болно.
Энэ удаагийн семинарын агуулга:
Коучингт ашигладаг техникийг ашиглан
• Өөрийгөө гүнзгий ойлгох
• Бусдыг зөв таних
• Харилцаагаа эрүүл, эерэг болгох
практик дасгалуудыг хамтдаа хийж туршина.
Эдгээр дасгал ажлаас гарсан үр дүнг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчид илүү ойр, илүү ойлгомжтой, илүү итгэл төрүүлэх үйлчилгээний арга барилыг олж авах болно.
📌 Гомдол, санал хүсэлттэй ажиллах дасгал ажил
Үйлчилгээний салбарт зайлшгүй тулгардаг гомдлыг
* Стресс
* Айдас
болгож харах биш, итгэлцэл бий болгох боломж болгон хувиргах аргачлалыг сурна.
- Гомдлыг хүлээж авах үеийн зөв хандлага
- Итгэлцэлд хүргэх алхмууд
- Анхаарах ёстой чухал зүйлс
- Хийж болохгүй алдаанууд
- Гомдлыг нэг удаагийн асуудал болгохгүй
- Байгууллагын дотоодод хуваалцаж үйлчилгээний чанарыг системтэйгээр сайжруулах механизмийг ойлгомжтой байдлаар тайлбарлана.
Гомдол бол сул тал биш
Харин байгууллага, хувь хүнийг өсгөх хамгийн том боломж юм
Үйлчилгээ, харилцаа, хүний ойлголцлыг дараагийн шатанд гаргахыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан семинарт амжиж бүртгүүлээрэй. Маргаашаас шууд ажил дээрээ ашиглаж болох мэдлэг, өөртөө итгэх итгэлийг авч харина гэдэгт итгэлтэй байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/qix2RMpt2g?origin=lprLink





