1.Зорилго:
Тус сургалтаар бизнес симуляциар нийлүүлэлтийн сүлжээ, шийдвэр гаргалтын талаар суралцана. Түүнчлэн менежментийн загварчлалыг ашиглан, бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийх нь үр дүнтэй арга бөгөөд бүх оролцогчдыг бизнесийн бодлого төлөвлөлтөнд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлнэ.
2.Хичээллэх хэлбэр: Танхимаар хичээллэнэ.
3.Хичээллэх өдөр, цаг: 2025.04.21,22,24 (Даваа, Мягмар, Пүрэв) 15:00-19:30
4. Хамрагдах хүн: Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, бизнес эрхлэгчид /Санхүүгийн суурь мэдлэгтэй байх!/ Хувийн хэвшил-ЖДҮ захирал, дунд шатны удирдах албан тушаалтнууд (борлуулалт, үйлдвэрлэл, хүний нөөц зэрэг)
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
5.Сургалтын төлбөр: 216.000 төгрөг
- Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
6.Хичээл заах багш: Н.Батдэлгэр/Ph.D/
- Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан (International Bio-Business Studies)
- Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд судлаач багшаар ажиллаж байсан
- Хөдөө аж ахуйн их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэнээр ажилласан туршлагатай
- 2013 оноос МУИС-Менежментийн тэнхимийн дэд профессор
7.Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
8.Сургалтын агуулга:
-
- BEER GAME
- Нийлүүлэлтийн сүлжээ
- Бараа материалын нөөцийн хэмжээг оновчлох
- Нийлүүлэлтийн сүлжээний холбогдох асуудлуудыг ойлгох
- BG21 Симуляцийн тоглоом
- Бараа материалын захиалгын оновчлол
- Шийдвэр гаргалт (Програмчлагдсан, програмчлагдаагүй)
- Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоо (Анхлан суралцагчдад зориулсан)
- BEER GAME
9.Бүртгэл:
- Бүртгэлийн хугацаа: 2025.03.24 (Даваа) – 2025.04.18 (Баасан)
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
- Бүртгүүлэх: Та дараах линкээр орж бүртгүүлнэ үү.